Эрүүл мэндийн хөгжлийн төв өнгөрсөн жил ДЭМБ, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжсэн “Коронавируст халдвар Ковид19 цар тахлын эсрэг Монгол улсын хариу арга хэмжээ” төслийн хүрээнд “Багц цагийн цахим сургалтын платформ” болон “Тохиолдол бүртгэлийн нэгдсэн систем” програм хангамжуудийг хөгжүүлсэн билээ.
Багц цагийн цахим сургалтын платформд “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв”-ийн болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд зориулсан эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцын 5 модуль бүхий 13 багц хичээлийг байршуулаад байна. Уг платформыг ашигласнаар ажлын байран дээрээ эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тасралтгүй суралцах, хөгжих, өөрт хэрэгцээтэй эмнэлзүйн орчин үеийн мэдлэг мэдээллийг авах боломж бүрдсэн юм.
Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнд гарч буй тохиолдол, эрсдэлийг цахим хэлбэрээр бүртгэснээр нэгдсэн мэдээний сантай болох, хариу арга хэмжээг түргэн шуурхай авч буйд хяналт тавих, шийдвэр гаргагчдыг нотолгоот мэдээллээр хангах, харилцан суралцаж, мэдээллээр хангах Тохиолдол бүртгэлийн нэгдсэн системийг хөгжүүлж салбарт нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас эдгээр програм хангамжуудын бэлэн байдлыг хангах, цаашид тогтвортой ашиглахад шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг өнөөдөр шийдвэрлэн, хүлээлгэж өглөө.
Бидний хамтран хэрэгжүүлсэн дээрх төсөл нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг цахимаар тасралтгүй суралцах, тохиолдол бүртгэлээ нэгдсэн байдлаар мэдээлэх, суралцах, шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаад бид баяртай байна.
ДЭМБ-ын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицо болон тэдний хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.





| ХЭРЭГЦЭЭТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24