Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” жил болгон тусламж үйлчилгээний хэрэгжилтийн сургалт уулзалтуудыг үе шаттай зохион байгуулж буй билээ. Тэгвэл энэ хүрээнд 7 сарын 27-ноос 7 сарын 28-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-өөс “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ” хэрэгжилтийн хүрээнд зөвлөлдөх уулзалт, сургалтыг зохион байгуулж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа энэхүү зөвлөлдөх уулзалтаар нярайн эрт үеийн тусламж үйлчилгээг сайжруулахад бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах, нярайн тандалт шинжилгээний талаарх орчин үеийн оношилгоо эмчилгээний талаар мэдээлэл солилцож хүүхдийн сэргийлэх боломжтой эндэгдэл болон өвчнөөс сэргийлэх талаар ярилцав. Мөн НЭҮНШТ-ний хэрэгжилтийн үнэлгээний дүнг танилцуулан, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хэрэгжүүлэх үндэсний сургагч багш нарыг бэлтгэх бүсчилсэн сургалтын төлөвлөгөөг гаргалаа. Энэ удаагийн арга хэмжээнд 21 аймаг НЭМҮТ болон амаржих газруудын удирдлага, эмч мэргэжилтнүүд оролцож байна.
Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод 2030 он гэхэд хүүхдийн сэргийлэх боломжтой эндэгдлийг таслан зогсоох, Монгол Улсын засгийн газрын “Эх нярай, хүүхдэд, өсвөр үеийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр 2017-2021, Эх хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөгөөг үндэслэн нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг бэхжүүлэх, эрчимжүүлэх шаардлагатай байна. Монгол Улсад хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулахад ахиц гарч байгаа хэдий ч аймаг, дүүргүүдийн хувьд харилцан адилгүй байна. 2020 оны байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 82,4 хувийг нялхсын эндэгдэл, үүний 67,9 хувийг нярайн эндэгдэл эзэлж байгаа ба эндсэн нярайн 73,7 хувь нь төрсний дараа эхний 6 хоногтойдоо эндэж байна. Тэгвэл нярайн нэн шаардлагатай тусламж асаргааг хэрэгжүүлснээр нярай нас барах эрсдэлийг 22 хувиар бууруулах боломжтой байдаг. Иймд олон улсын болон үндэсний зорилгод хүрэхийн тулд АНЭ, БОЭТ, СЭМТ , нийслэлийн амаржих газруудад дөнгөж төрсөн нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, чадавхжуулах, тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар хэлэлцэж тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлд дэвшил гаргах шаардлагатай байгааг хурлын нээлт дээр Эрүүл Мэндийн Сайдын зөвлөх О.Батбаяр онцоллоо. Нярайн эрт үед үзүүлэх тусламж, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж нь нотолгоонд суурилсан арга хэмжээ бөгөөд төрөх болон төрсний дараах үеийн нярайн тусламж, үйлчилгээг сайжруулснаар нярайн эндэгдлийг бууруулдаг болохыг олон улсын судалгааны үр дүн баталсан байдаг. Нярайн эрт үеийн тусламж үйлчилгээг сайжруулах талаар энэхүү зөвлөлдөх уулзалтад бүх аймгийн эмнэлгийн удирдлага, нийслэлийн амаржих газрын дарга нар, төрөх тасгийн эмч эрхлэгчид оролцож байгаа нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байгааг нээлт дээр НҮБ Хүүхдийн сангийн Эваристе Коуасси Комлан онцлов. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгод 2030 он гэхэд хүүхдийн сэргийлэх боломжтой эндэгдлийг таслан зогсоох зорилгыг хангах, Монгол Улсын Засгийн газрын “Эх нярай, хүүхдэд, өсвөр үеийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр 2017-2021, Эх хүүхэд нөхөн үржихүнй эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөгөө”-г үндэслэн энэхүү Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, эрчимжүүлэх шаардлагатай байгаа билээ. НҮБ Хүүхдийн сангийн дэмжлэгээр Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр шийдвэр гаргагч нар болон төрөх тасгийн эмч нарыг оролцуулан сургалтыг хийж байгаа ба шийдвэр гаргагч нар нэгдсэн нэг ойлголттой байх нь тусламж үйлчилгээ нь цогц байх нь чухал байгааг НҮБ Хүүхдийн сангийн зөвлөх Г.Соёлгэрэл илтгэлдээ хэллээ.
Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлээр улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй 10 аймагт нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээгээр дэмжлэгт хяналт хийж бууруулах, улсын хэмжээнд сэргийлж болох нярайн эндэгдлийг бууруулах тэглэх зорилт тавин энэ асуудлыг Эрүүл мэндийн яамны зүгээс 2022 оныг Эмнэлгийн тусламжийн чанар аюулгүй жилийн ажлын төлөвлөгөөн оруулан онцгой анхаарч ажиллаж байна. ЭХЭМҮТ зүгээс нярайн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийн хүрээнд төрөлжсөн эмнэлгийн 20 эмч, мэргэжилтнүүдийг (ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-II, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар)- НЭҮНШТҮ-ний сургагч багшаар бэлтгэсэн. Цаашид ЭМЯ зүгээс нь НЭҮНШТ-ийн сургалтыг ажлын байранд бүсчлэн ажлын байранд нь тогтмол зохион байгуулах сургагч багш нарыг бэлдэхээр төлөвлөж байна. НЭҮНШТҮ-нээс нэг ч нярайг орхигдуулахгүй байх нь чухал ба нярайн эрт үеийн тусламж үйлчилгээг сайжруулах, нярайг дулаан байлгах, ангир уураг амлуулах нь хүүхдийн дархлааг сайжруулан, халдвараас сэргийлэх, эрүүл чийрэг өсөлтийг хангах зардал багатай өндөр үр дүнтэй багц арга хэмжээг эрчимжүүлэхэд энэ сургалт чухал ач холбогдолтой гэж ЭМЯ-ны зүгээс үзэж байна.
"Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ" хэрэгжилтийн хүрээнд зөвлөлдөх сургалт зохион байгуулж байна |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27