“Сүрьеэгүй ази тивийг бий болгох арга замыг хайх нь” олон улсын эрдэм шинжилгээний тавдугаар хурал боллоо.
Манай Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөр 7 орон, сүрьеэ өвчний дарамт өндөр 30 орны тоонд ордог. Жилд 3500 орчим сүрьеэ өвчний шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварт өвчний 10 хувийг эзэлдэг бөгөөд халдварт өвчний шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог. Хэдийгээр эрүүл мэндийн салбараас уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, тархалтыг бууруулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологийг цаг алдалгүй практикт нэвтрүүлэх, хүн амд мэдээлэл хүргэх чиглэлээр анхааран ажиллаж байгаа ч сүүлийн жилүүдэд дэлхий дахинд КОВИД-19-ын цар тахлын улмаас сүрьеэгийн илрүүлэлт буураад байна.
“Сүрьеэгүй ази тивийг бий болгох арга замыг хайх нь” Олон улсын эрдэм шинжилгээний тавдугаар хурлыг нээж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг үг хэллээ. Тэрээр “ Монгол Улс нь ДЭМБ-аас баталсан “Сүрьеэг-устгах стратеги”-2030-ийн зорилтыг хангах, сүрьеэгийн оношилгоо, эмчилгээнд сүүлийн үеийн тоног, төхөөрөмж, оношлуур, эм, эмчилгээний шинэ горимыг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэх, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр анхаарал хандуулан ажиллаж байна. Өнөөдрийн хуралд оролцож, өөрийн орны нөхцөл байдал, туршлагаас хуваалцаж байгаа БНСУ, Япон, ОХУ, Тайвань, Бүгд Найрамдах Молдав, Гүрж, Индонез зэрэг улс орны эрдэмтэн судлаач, зочид төлөөлөгчид та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлж байна” хэмээв.
Салбар хуралдааны
Тус хурал 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд цахим хэлбэрээр болж буй бөгөөд хуралд Монгол, Япон, БНСУ, Бүгд Найрамдах Молдав, Тайвань, Гүрж, ОХУ зэрэг орны эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтэн, шийдвэр гаргагчид зэрэг 200 гаруй зочид төлөөлөгчид нэгэн зэрэг цахимаар холбогдон оролцож байна.
Эх сурвалж: ЭМЯ
| Манай улсад жилд 3500 орчим хүнээс сүрьеэгийн халдвар илэрч байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24