Баасан, 2024-11-22
Яаралтай тусламж, үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас хариуцна

Эмнэлгийн яаралтай тусламж гэж хүний амь насанд аюултай цочмог өвчин, осол гэмтлийн үеийн тусламж, эмгэгийн оношлох, эмчлэх, сэхээн амьдруулах, хүндрэхээс сэргийлэх зорилгоор хойшлуулшгүй үзүүлэх тусламж үйлчилгээг хэлнэ.
 
Ингэхдээ "Яаралтай тусламж, үйлчилгээ", "Гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээ" гэж 2 ангилах бөгөөд даатгуулагчид үзүүлсэн эмчийн үзлэг зөвлөгөө, эм, эмнэлгийн хэрэгсэл, бүх төрлийн оношилгоо шинжилгээ /өндөр өртөгтэй болон бусад/ эмчилгээ, ажилбар, ажиглалтын зардал болон холбогдох бусад зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна.
 
Эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээнд амь насанд нь учирч буй эрсдэл өндөртэй үйлчлүүлэгчээс эхэлж үзүүлэх эрэмбэлэлтийн зарчим баримтална.
 
 Яаралтай тусламжийн тасаг, нэгжид ирсэн үйлчлүүлэгчийг эрэмбэлэлт хариуцсан мэргэжилтэн /сувилагч/ хүлээн авч амь тэнссэн, амин үзүүлэлт, биеийн байдал болон эмнэлзүйн шинж тэмдгийг үндэслэн дараах 5 зэрэглэлээр эрэмбэлж, ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ.
 
  • Нэн яаралтай – Тусламж, үйлчилгээг 2.033.000 төгрөг
  • Яаралтай – Тусламж, үйлчилгээг “А”, “В” гэж ангилна. “А” ангилалын яаралтай тусламж, үйлчилгээг 556.000 төгрөг, “В" ангилалын тусламж, үйлчилгээг 91.000 төгрөг
  • Яаралтай бус - Тусламж, үйлчилгээг “А”, “В” гэж ангилна. “А” ангилалын яаралтай тусламж, үйлчилгээг 278.000 төгрөг, “В” ангилалын тусламж, үйлчилгээг 43.000 төгрөг.
  • Хүлээгдэх боломжтой – Тусламж, үйлчилгээг 16.000 төгрөгөөр тус, тус санхүүжүүлнэ.


Яаралтай тусламж, үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас хариуцна
2022-10-18 09:14:02
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ