Баасан, 2024-05-10
Ханиадтай хүүхдээ асарч буй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр /2020.01.26/ болсон. 
 
 
Хуралдаанаар амьсгалын замын цочмог халдвар, томуу томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсвэл гэрээр асарсан ажил хөдөлмөр эрхэлж байгаа эцэг эх, асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох ажлыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт зөвлөжээ.
 
 
Мөн хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар хаасантай холбогдуулан хүүхдийн зуслан, цахим тоглоомын газруудыг ажиллуулахгүй байх, кино үзвэрийн газрууд 18-аас доош насны хүүхдэд үйлчллэхгүй байхад хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн засаг даргад даалгасан байна. 
 
 

Ханиадтай хүүхдээ асарч буй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоно
2020-01-27 12:33:39
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ