Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын захиалгаар “Тэжээхүй ухаан” төрийн бус байгууллагаас 11 сарын 21-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд “Уламжлалт анагаах ухааны томуу, томуу төст өвчний үеийн оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж, Уламжлалт анагаах ухааны урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, өвчлөлийн дараах үлдэцийг анагаах, цус шингэлэх, уушги цэвэрлэх, сэргээх, дархлааг дэмжиж эмчилгээ болон хүүхдийн зонхилон тохиолдох бусад өвчний эмчилгээний арга техникийн талаар Нийслэлийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдэд мэдээлэл олгох сургалтыг хийж байна. Тус сургалтад дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн 170 эмч, мэргэжилтэн хамрагдаж байна.
Сургалтаар өрнийн анагаах ухааны эмч мэргэжилтнүүдэд Уламжлалт анагаах ухааны мэдээлэл олгож байгаа нь өрнө, дорнын анагаах ухааны эмч мэргэжилтнүүдийн мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг дэмжсэн улсын хэмжээнд анх удаагийн сургалт болж байна.
Жил бүрийн хүйтний улирал буюу тухайн жилийн 40 дэх долоо хоногоос эхлэн Томуу, томуу төст өвчний идэвхижил, дэгдэлтийн үе эхэлж, эрүүл мэндийн байгууллагууд бүхий л нөөц боломжоо дайчилан ажилладаг ч оргил үед эмнэлгийн орны хүртээмж, хүний нөөцийн дутагдал үүссээр ирсэн.
Дэлхий нийтээр Ковид 19 цар тахал дэгдсэнээс хойших 2 жилийн хугацаанд Монголын Уламжлалт анагаах ухааны урьдчилан сэргийлэх идээ явдал мөрийн номлол, эмчилгээний талаар ард иргэд, мэргэжлийн байгууллагууд ихэд сонирхон судалж ашиглах боллоо.


| Уламжлалт анагаах ухааны томуу, томуу төст өвчний оношилгоо, эмчилгээ" сэдэвт сургалт зохион байгуулж байна. |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24