Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Японы Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгээр “Эмнэл зүйн сургагч багш” бэлтгэх сургалтыг Монгол улсын эрүүл мэндийн салбарт 2016 оноос эхлэн зохион байгуулж байна.
Энэ хүрээнд 42 удаагийн сургалтаар эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагын нийт 1288 эмч, сувилагчийг сургагч багшаар 147 эмч, сувилагчийг чиглүүлэгч багшаар бэлтгэсэн.
Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн “Ерөнхий мэргэшил судлал” сургалтыг орон нутагт 2018 онд Орхон, 2021 онд Дорнод, 2022 онд Ховд, Өвөрхангай, Өмнөговь аймагт зохион байгуулж эхэлсэн бөгөөд цаашид аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт явуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ удаагийн сургалтад Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, АШУҮИС-ийн харъяа Монгол-Японы эмнэлгийн нийт 24 эмч оролцож, “Ерөнхий мэргэшил судлал” резидентийн сургалтыг удирдах “Эмнэл зүйн сургагч багш”-аар бэлтгэгдлээ.





| Эмнэл зүйн сургагч багшийн 42 дахь удаагийн сургалт зохион байгууллаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24