Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба нь Улсын хэмжээнд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хянах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2022 оны “Дэмжлэгт хяналт хийх тухай” А/877 тоот тушаалын дагуу 2022 оны 11 дүгээр сарын 02 - 03-ны өдрүүдэд ХСҮТ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг, ГССҮТ-ийн Арьс, шөрмөс шилжүүлэн суулгах баг, ЭХЭМҮТ-ийн Элэг, бөөр шилжүүлэн суулгах баг, Гэгээн мэлмий эмнэлгийн Нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах багуудад батлагдсан удирдамж, асуумж, хуваарийн дагуу дэмжлэгт хяналт хийж гүйцэтгэлээ.
Тус дэмжлэгт хяналтаар 2022 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагаа, тэдгээрийн үр дүнд хяналт хийж, 2023 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөө болон цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг ярилцаж санал, зөвлөгөө өгч ажиллав.
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ БАГУУДАД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ. |
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27
2024-11-18 09:58:28
2024-11-18 09:57:44
2024-11-15 09:36:12
2024-11-15 09:35:30
2024-11-15 09:34:24
2024-11-15 09:33:31