Монголын Урологи, Андрологийн эмч нарын нийгэмлэгээс зохион байгуулж байгаа “УРОЛОГИ, АНДРОЛОГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ЗОРИЛТ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт эхэллээ.

Хурлын нээж Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Эрчүүдийн эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд 2021-2022 онд ЭМЯ зүгээс 3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий Урологийн дурангаар 15 аймгийг ханган, орон нутгийн эмч нарыг сургалтанд хамруулж, 472 мэс заслыг хийсэн. Ингэсээр орон нутгаас лавлагаа шатлалын эмнэлгийг зорих урсгалыг бууруулж, иргэдийн зардлыг хэмнэж чадсан. Анх ЭМЯ-ны шийдвэрээр 1957 онд бөөр шээсний замын мэс заслын эмчилгээ хийх бөөрний мэс заслын кабинет анх байгуулж, УГТЭ-н ерөнхий мэс заслын тасагт таван орыг бөөрний мэс заслын эмгэгтэй өвчтөнд зориулж яаралтай тусламж үзүүлэх үйлчилгээг эхэлж байсан түүхтэй бөгөөд үүнээс хойш 65 жилийн хугацаанд үе үеийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нөр их хичээл зүтгэлээр энэ салбар хөгжин дэвшиж, өргөжин тэлж эдүүгээ 110 гаруй эмч, улсын хэмжээний үйлчилгээ үзүүлэх гурван тасагтай болсон. Мөн хувийн хэвшлийн эмнэлгүүд бий болж ард иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Монгол Улсаас Урологийн чиглэлээр гадны орнуудад мэс засал хийлгэх шаардлагагүй болсон ба тусламж, үйлчилгээний хүлээгдэл 2-3 дахин багассан. ЭМЯ нь урологийн салбарын үйл ажиллагааг улам сайжруулах зорилгоор эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн хүрээнд тусламж, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэхийн тулд эрэгтэйчүүдийн кабинетын загварын журмыг гаргаж, ирэх оноос хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна." гэдгийг онцоллоо.
Хуралд дотоодын улсын ба хувийн эмнэлэгийн эмч нараас гадна БНСУ ба БНХАУ эмч нар оролцож байна.




| Монгол эрчүүд "Урологи, Андралогийн хагалгааг гадаадад хийлгэх шаардлагагүй боллоо" |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24