Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр "Хүүхдийн төв сувилал дээр ажиллав. Тус сувилал нь 1967 онд Өнчин Нялхсын сувилал нэрээр анх байгуулагдсан ба 1,260-1,380 хүүхдийг хүлээн авч 20 гаруй эмчилгээ 42 нэр төрлийн хоолоор үйлчилдэг ба 122 эмч ажиллагчидтай нийт 90 ортой Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага юм. Тус сувилал нь гурав хүртэлх насны суурь өвчтэй хүүхдүүд болон дутуу, бага жинтэй нярайг торниулах, сувилан асрах, сэргээн засах, эмчлэн сувилах тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэн энэ чиглэлээр эмч мэргэжилтнүүд болон эцэг эх, асран хамгаалагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт судалгаа эрхлэх үндэсний лавлагаа төв билээ.

.jpg)
Эрүүл мэндийн сайд тус сувиллын эмчилгээ үйлчилгээтэй танилцаж эмч ажилчдын санал хүсэлтийн сонслоо. Энэ өдөр мөн хүүхдийн төв сувилал 2022 оны анхны 3 ихэр хүүхдээ сувилахаар хүлээж авч сувилж эхэлсэн байсантай Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцан эх ба хүүхдэд эрүүл энхийг хүсэж гарын бэлэг өглөө. Ташрамд дурдахад энэ онд ЭМЯ-наас “Хүүхдийн төв сувилал”-ын дотор засвар үйлчилгээнд 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд шаардлагтай рентген, хэт авиан оношилгооны аппарат зэргээр хангасанаас гадна, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг олгохоор шийдвэрлэсэн.

Энэ үеэр тус сувилалд хандивлагчийн дэмжлэгээр барьсан тоглоомын талбайн нээлтэд оролцлоо. Энэхүү талбайн тоглоомнууд нь эко, аюулгүй, өргөсгүй модоор бүтээгдсэн бөгөөд тус сувилалд эмчлүүлж буй тусгай хэрэгцээт суурь өвчтэй хүүхдүүд болон сувиллаар үйлчлүүлж буй хүүхдүүдийн биеийн болон сэтгэхүйн хөгжилд онцгой хувь нэмэртэй юм. Энэхүү эко, аюулгүй иж бүрэн тоглоомын талбайг бүтээхэд хувь нэмэр оруулсан Азийн сангийн тэргүүн, "Анхны мянган алхам" ТББ-ын санаачлагч гишүүн Марк Коениг, ТББ-ын гүйцэтгэх захирал Юүри Хацусэ, УЗ-ын захирал Н.Ундраа болон эрхэм эцэг эх, асран хамгаалагч эмнэлгийн удирдлагуудад Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлэв.

| ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ХҮҮХДИЙН ТӨВ СУВИЛАЛД АЖИЛЛАЛАА |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24