Дорнод аймгийн БОЭТ-ийн Хавдрын тасгийн сувилагч Б.Алтантуяа “Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс” уриан дор хэт холын зайн гүйлтийг амжилттай туулж өнөөдөр бариандаа орж ирлээ.

“Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс” уриан дор Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хэт холын зайн гүйлтийг БОЭТ-ийн Хавдрын тасгийн сувилагч Б.Алтантуяа нийт 23 хоног 720 км замыг туулж 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагт Сүхбаатарын талбайд бариандаа орж ирлээ. Сувилагч Б.Алтантуяа нь иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх, хорт зуршлаас татгалзах, идэвхитэй дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хийж хэвшүүлэх, ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамрагдаж хавдарын эсрэг хамтдаа даван туулах зорилгын дор гүйж Эрүүл мэндийн салбарын ажилчдаа манлайлан өөрийн биеэр үлгэрлэн харуулсан түүхэн үйл явдал боллоо.

Сувилагч Б.Алтантуяад Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд Эрүүл мэндийн сайд С.Энхболдын талархалыг гардуулан өглөө. Мөн МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү, Аймгийн ЭМГ-ын Сувилахуй хариуцсан мэргэжилтэн, Төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албадын дарга нар Сүхбаатарын талбайд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
| Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс уриан дор хэт холын зайд гүйгч сувилагч Б.Алтантуяа өнөөдөр бариандаа ирлээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24