БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр ЭХЭМҮТ-ийн дэргэд Хүүхдийн хавдрын болон хромосомын гажгийн эрт илрүүлэгийн төв баригдаж байна.
Зоорийн давхар бүхий 2 давхар энэ барилгын
· зоорийн давхарт хромосомын гажгийн оношлогооны лаборотори
· 1-р давхарт Хүүхдийн хавдрын илрүүлэгийн үзлэгийн өрөөнүүд
· 2-р давхарт Хромосомын гажгийн илрүүлгийн ажилбарын өрөөнүүд байх юм
Монгол Улсад жилд 70-90 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол шинээр оношлогдож хүүхдийн амьдрах хувь 20-30 хувь байдаг ба ихэнх нь хожуу хугацаанд оношлогдож байгаа нь хорт хавдартай хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулахад бодлого эрхзүйн орчин, хүний нөөцийг мэргэшүүлэх, хүүхдийн хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулах, тэдний нийгмийн халамжийн асуудлыг анхаарах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай юм.
Монгол улсад хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэд Хүүхдийн хавдрын эрт илрүүлэгийн төв байгуулах зайлшгүй хэрэгцээ байна.
Мөн жирэмслэхээс өмнө болон жирэмсний явцад эх, урагт нөлөөлөх эрсдлийг үнэлж, урьдчилан сэргийлэх, жирэмсний явцад эмгэг байдлыг илрүүлж, оношлох нь тулгамдсан асуудлын нэг юм. Төрөлхийн хөгжлийн гажиг дотор хромосомын эмгэг 40% байдаг ба хромосомын эмгэгийн шалтгаантай оюуны хомсдлын ихэнх хувийг Дауны хамшинж, мөн бэлгийн хромосомын эмгэг эзэлдэг.
Манай улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн шалтгаанд төрөлхийн хөгжлийн гажгийн эзлэх хувь жилээс жилд өсөх хандлагатай байгаа бөгөөд оношлогдож буй төрөлхийн хөгжлийн гажгийн дийлэнх нь жирэмсний хожуу хугацаанд оношлогдож байна. Пренатал үеийн эрт илрүүлэг, оношлогоог хэрэгжүүлснээр ургийн төрөлхийн хөгжлийн гажгийг эрт оношлох улмаар перинатал өвчлөл эндэгдлийг бууруулах ач холбогдолтой.
Энэ төвөөр жилдээ 4000 гаруй жирэмсэн эмэгтэй үйлчлүүлж хромосомын илрүүлэг хийгдэх ба хүүхдийн хорт хавдрын илрүүлгийн зорилгоор жилд 8000 гаруй хүүхдэд үйлчлүүлэх боломжтой бөгөөд үүний ¼ нь хөдөө орон нутгаас ирдэг
| ХҮҮХДИЙН ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24