Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эмнэлгээр үйлчлүүлэх цаг авахаар өглөө эрт ирж урт дараалал үүсгэх, давтан олон удаа ирэх зэрэг хүндрэлийг арилгах, эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх үзлэгийн цагийг утсаар товлох үйл ажиллагааг нэгдсэн удирдлага арга зүйгээр ханган, үзлэгийн цаг товлолын үйлчилгээ үзүүлэх “1800-0119” дуудлагын төвийг өргөжүүлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд өнөөдөр Увс, Орхон аймагт Эмнэлгийн цаг захиалгын үйлчилгээг нэвтрүүлэн, 1800-0119 сүлжээнд холбох асуудлаар цахим хурал зохион байгууллаа.
Цахим хуралд ЭМХТ-ийн Дуудлага зохицуулах албаны дарга Д.Бямбасүрэн, тус албаны ахлах мэргэжилтэн болон дээрх аймгуудын холбогдох албан тушаалтнууд оролцож, Дуудлага зохицуулах албанаас танилцуулга мэдээлэл хийн, ач холбогдлыг тайлбарлан ярилцаж, хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Тус 1800-0119 дуудлагын утсанд өдөрт 3500-6000 орчим дуудлага ирж, дуудлагын нэг ажилтан 200-300 дуудлага хүлээн авч эмчийн үзлэгийн цаг товлох үйлчилгээг үзүүлж байна. Нийт дуудлагын 76,8%-ийг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэгсэд эзлэдэг.
Дуудлагын төвийн үйл ажиллагаа өргөжин 12 аймгийн эрүүл мэндийн байгууллага нэгдсэн сүлжээнд холбогдоод байна.

| “1800-0119” дуудлагын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн Увс, Орхон аймагт нэвтрүүлнэ |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02