Өргөө амаржих газрын гадна жирэмсэн эх автомашиндаа төрсөн бичлэг цахим орчинд тавигдсан.
Уг бичлэгтэй холбоотойгоор Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяагаас тодрууллаа.
Тэрбээр “Баянзүрх дүүргийн иргэн 26 настай хоёр дахь төрөлт байсан. Нөхрийнхөө хамт хувийн машинаар төрөх эмнэлэг дээр ирсэн боловч буруу хаалган дээр очиж зогсоод үйлчилгээ авахыг хүссэн. Машинаа төв зам дагуу байрлуулсан байсан учир манайхаас хоёр эмч очиж, үзлэг хийхэд төрөх үйл явц аль хэдийн эхэлсэн байсан. Тиймээс хүүхдийг машинд төрүүлсэн.
Харин ихэс гардуулах үйл ажиллагааг эмнэлэгт буюу ариутгасан орчинд үргэлжлүүлэн хийсэн. Одоо эх хүүхдийн биеийн байдал хэвийн. Тусгай тасагт нөхрийн хамт хэвтэж байгаа. Түүнээс биш харьяаллын бус хэмээн буцаасан зүйл огт байхгүй. Энэ үйл явдал 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 22:00 цаг орчимд болсон" гэв.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
| Ц.Алтантуяа: Хоёр эмч очиж, үзлэг хийхэд төрөх үйл явц аль хэдийн эхэлсэн байсан тул хүүхдийг машинд төрүүлсэн |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24