Бямба, 2024-11-23
Монголд 2050 он гэхэд 2 хүүхдийн 1 нь аутизмтай төрөх эрсдэлтэй

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-нд "Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиодог. Энэ жилийн тухайд тус өдөр Сүхбаатарын талбайд "Хандлагаа өөрчилье, эергээр хүлээж авъя" аяныг зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор аяныг санаачлагч "Аутизмд хийсэн аялал" ТББ-ын тэргүүн, аутизмтай хүүхэдтэй ээжүүдийн төлөөлөл болох З.Октябрьтай ярилцлаа.

Монгол Улсад аутизамтай хүүхдүүд амьдрах орчин хэр байдаг вэТэдэнд тулгамдаж буй хамгийн бэрхшээлтэй зүйл нь юу байна? 

-Аутизмтай хүүхдүүдийн аав ээж Монголд хүүхдээ өсгөх орчин нөхцөл байхгүйгээс  гадаад орныг зорьж байна. 2017 онд 55 хүүхэд тутмын нэг нь аутизмтэй гэж гарсан бол 2021 оны судалгаагаар 33 хүүхэд тутмын нэг нь аутизмтэй гэж гарсан. Яг энэ чигээрээ яваад байвал 2050 он гэхэд хоёр хүүхэд тутмын нэг нь аутизмын эмгэгтэй болно гэсэн урьдчилсан судалгаа байдаг.  Аутизмтай хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй харьцуулахад хэл яриа үйл хөдлөлийн хувьд өөр байдгаас үүнээс үүдэн нийгмийн ялгаварлан гадуурхал үүсдэг тэр ч бүү хэл амь насаа алдаж байсан тохиолдол ч байдаг.Тиймээс бид энэ хүүхдүүдэд энгийн хүүхдүүдтэй адилхан сурч хөгжих боломжийг нь олгож орчин нөхцлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Энэ аяны гол онцлог давуу тал юу вэ?

-Арга хэмжээний гол онцлог нь хүчин зүйл нь төрийн харьяа шийдвэр гаргах түвшний гурван газар хамтран ажиллаж байна мөн нийслэлийн тамгын газар маш их ач холбогдол өгч ерөнхий санхүүжүүлэх байгуулгаар ажиллаж өгч байгаа нь давуу тал болж байна. Улаанбаатар хотод  аутизимын эмгэгтэй хүүхдүүд түлхүү амьдарч байна тэдэнд тулгардаг асуудал нь Засгийн газрын хэмжээнд тэгш хамрагдах үндэсний хөтөлбөр явагдаж байгаа ч энэ хөтөлбөр нь хэрэгжихэд бас учир дутагдалтай байгаа гэвч Засгийн газар энэ асуудлыг яавал хэрэгжүүлэх талаар авч хэлэлцэж төрийн бус байгууллагуудтайгаа хамтарч ажиллаж байгаа нь сайшаалтай.

-Та нарын зүгээс олон нийтэд хандаж юу хэлмээр байна? 

-Энэ үйл ажиллагаа нь Монгол Улсад анхдагч аутизамтай хүүхдүүдийн дуу хоолойг бусдад хүргэх зорилготой хамгийн том үйл ажиллагаа юм. Энэ удаагийн арга хэмжээг нийгэм рүүгээ илүү чиглээсэй, бид бүхнийг анхаараасай гэж хүсэж байна. Сайхан ирээдүйг хүүхдүүддээ бүтээх хүүхдүүдийг маань хаана ч очсон асуудалгүй сургууль цэцэрлэгт хамруулдаг, чин сэтгэлээсээ хандаж өсөж хөгжих боломжийг нь нээж өгөх сайхан нийгмийн төлөө энэ үүл ажилгаа зохиогдох гэж байна. Та бүхнийг хүрэлцэн ирж дуу хоолойгоо нэгтгээсэй гэж хүсэж байна.


Монголд 2050 он гэхэд 2 хүүхдийн 1 нь аутизмтай төрөх эрсдэлтэй
2023-03-31 12:10:31
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0