Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 19 үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д нэгтгэх ажил зохион байгуулж байна. 2022 онд өвчтөн илгээх хуудсаар үйлчлүүлсэн хүний тоо 317 мянга 376 байна. Хамтарсан ажлын хэсгийн хүрээнд анхан шатны 530, лавлагаа шатлалын 334 нийт 864 эмнэлэгт 13 А маягтыг цахимаар илгээх, хүлээн авах нөхцөл бололцоог бүрдүүллээ. Мэдээллийг цахимаар илгээх боломжтой болж байна.
Иргэд “E-Mongolia”-д нэвтэрч орсны дараа өөрийгөө дан системээр таниулаад хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирж үзүүлэх иргэд иргэн татаж аваад аль ч шатлалын эмнэлэгт үзүүлэх бололцоо нэмэгдсэн. Төрийн үйлчилгээний 19 үйлчилгээ дээр нэмэгдээд 13 А маягт “E-Mongolia”-д албан ёсоор байршлаа. Анхан, лавлагаа шатны системтэй бүрэн холбогдлоо. Алгын чинээ цаасны төлөө хүндрэл учруулдаг, цаасаа орхисны төлөө орон нутгаас эмнэлэгт үзүүлэх гэж байгаа иргэд буцаад нутаг руу буцдаг тохиолдол гардаг байсан. Иргэд “E-Mongolia”-аар дамжуулаад 13 А маягтыг хүлээн авна.
Мөн төрийн үйлчилгээний хурдан цэгүүд ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 14 цэг бий. Дээрх цэгүүдээр мөн 13 А маягтыг авах боломжтой. Цахим маягт авсан бол 30 хоногийн хугацаанд аль ч шатлалын эмнэлэгт үзүүлэх боломжийг нээж байна" гэлээ.
| ЗГ: Иргэд 13-ын А маягтыг “E-Mongolia”-гаар дамжуулан авна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24