Үерийн улмаас үүссэн хохирлыг арилгах, барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, ариутгах ажил үргэлжилж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн ЗДТГ, УБЗАА, өрхийн эмнэлэгтэй хамтран тус дүүргийн гэр хорооллын бүс, орон сууц, нийтийн эзэмшлийн нийт 1,890,000 ам метр талбайг 3-4 удаагийн давтамжтайгаар ариутган халдваргүйжүүлээд буй. Түүнчлэн иргэдийн бүлэг, хороодын албан хаагч, хог хаягдлын олон нийтийн байцаагч зэрэг 60 орчим хүн Сэлбэ голын дагуу байршилд ажиллаж, 42 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан "Долоодугаар сарын 1-нээс үргэлжлэн орсон борооны улмаас Баянзүрх дүүрэгт цөөнгүй барилга үерт автаж, 43 дугаар хорооны орон сууцны хорооллуудад нөхцөл байдал нэлээд хүндэрсэн. Цаашид голын ус халихад эрсдэлтэй нөхцөл үүсэхээс сэргийлэн 0.5-2.2 метр өндөр, 2390 орчим метр урт далан босголоо. Усанд автсан зам, талбай, барилга байгууламжийн усыг соруулж дууссан, одоогоор цэвэрлэгээ болон ариутгалын ажил үргэлжилж байна. Тодруулбал, 1240 тонн лаг, шаврыг цэвэрлэж зөөсөн. Мөн зам, талбай, хүүхдийн тоглоомын талбайг хөөсрүүлсэн болон даралттай усаар угааж байна" гэв.

"Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв" ОНӨААТҮГ-ын захирал Ж.Энхбаатар "Баянзүрх дүүргийн 43-р хороонд байранд үерт автсан 36 гарааш, 43 байр бий. Үерийн нөхцөл байдлыг тогтворжуулах, үүссэн бохирдлыг арилгах, халдваргүйтгэхэд дүүргийн хэмжээнд 1700 орчим албан хаагч ажиллаж байна" гэлээ.




Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| "Хүүхдийн тоглоомын талбайг хөөсрүүлэн угааж байна" |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24