Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулав.
Энэ хуулийг 1994 онд баталж, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинээр болон шинэчлэгдэн батлагдсан хууль тогтоомжтой нийцүүлэх хүрээнд нийт 23 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Хуулийн төслийг Батлан хамгаалах яамнаас боловсруулжээ. Төслий Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хуулийн төсөлд юу тусгав?
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, жирэмсний амралттай, хүүхдээ харах хугацаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн алба хаах харилцааны асуудал эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явсаар ирсэн. Цэргийн цолны цалин олгох тухай журам гаргаад өнөөдрийг хүртэл мөрдөж ирсэн. Цэргийн цолны цалин гэдэг нь тухайн офицер ахлагчийн цолны байдлаас шалтгаалан албан тушаалын үндсэн цалингийн тодорхой хувиар олгогддог мөнгө юм.
Жирэмсний амралтаа авсан хүнийг цэргийн албанаас халсан тушаал гаргадаггүй учраас өнөөдрийг хүртэл цолны мөнгө олгож ирсэн. Гэхдээ хууль эрх зүйн хувьд цэргийн алба хаасанд тооцох ямар ч үндэслэл байхгүй. Тийм учраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасантай нийцүүлэн цэргийн алба хаагч эмэгтэйн жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаа, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны төлбөл зохих эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тухайн үед мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон сар бүр улсын төсвөөс хариуцан төлөх эрх зүйн зохицуулалтыг хуульд тусгана.
Цэргийн цолны цалин олгож байсан тогтолцоог халах боломжтой. Төсөвт ямар нэгэн дарамт байхгүй. Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Сангийн сайдаас санал авсан. Сайд нар төсвийнхөө багцад шийдэх бүрэн боломжтой гэж үзсэн. Тодруулбал, нэг албан хаагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцахад 11 орчим мянган төгрөг болно. 1200 орчим эмэгтэй цэргийн албан хаагчдын зардал 13 сая гаруй төгрөг болох юм. Цаад агуулгаараа цэргийн алба хаах хугацаа тасрахгүй гэжээ.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
| Эмэгтэй албан хаагч жирэмсний, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны ЭМД-ын шимтгэлийг улсаас төлнө |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02