Улаанбаатар хотод 2020 онд найман байршилд 52.8 км дугуйн зам байгуулах шийдвэр гарсан. Энэ талаар Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаагаас тодруулаа.
Улаанбаатар хотод 2020 онд найман байршилд 52.8 км дугуйн зам байгуулах шийдвэр гарсан. Энэ талаар Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаагаас тодруулаа.
-Нийслэлийн хүн амыг эрүүлжүүлэх зорилгоор шинээр найман байршилд дунгуйн зам хийх хийх үийдвэр гарсан. Тэгвэл аль аль байршлуудад шинээр нэмж барих юм бэ?
-Одоогийн байдлаар нийслэл хот 84.7 км дугуйн замтай бөгөөд хотын удирдлагын зүгээс нэмж найман байршилд 52.8 км дугуйн зам байгуулна. Байршлын хувьд Таван шараас-Саппоро, Саппоро-Баянбүрдийн уулзвар, Гэсэр сүм дагуу Самбуугийн гудамж, МУБИС-Зүүн дөрвөн зам, Зүүн дөрвөн зам-Офицеруудын ордон хүртэл, Туул голын арын далан дагуу, Налайхын зам дагуу, Богд уулын арын зам гэсэн маршрутаар хийгдэнэ.
-Бүтээн байгуулалтын ажлыг хэзээнээс эхлэх вэ?
-Бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын нэгэнд эхлүүлж зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна. Дугуйн зам байгуулахад дээрх байршлуудад байгаа ТҮЦ-үүдийг хуулийн хүрээнд нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөлт хийгдэнэ. Дугуйн зам байгуулах зарим байршлуудад дулааны шугам сүлжээ таарсан байгаа тул ерөнхий трассыг нь дахиж нягтлах шаардлагатай байгаа юм. Эдгээр ажлыг хийсний дараа дугуйн замын ажил эхэлнэ.
-Үнэ өртөг, стандартын хувьд ямар байх вэ?
-Дугуйн замууд нь стандартын дагуу тохижилттой, гэрэлтүүлэгтэй 1.5 км тутамд амрах талбайтай байхаар зураг төсөл хийгдэж дууссан. Одоо экспертээр орох ажил дутуу байна. Нийслэлийн барилгажилтын хэсгүүдэд босоо, хэвтээ тэнхлэгтэй дугуйн замын сүлжээтэй болж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр найман байршлын дугуйн зам байгуулах хөгжлийн болон мастер төлөвлөгөө батлагдсан. Хотын дарга дугуйн замыг стандартын дагуу чанартай, хямд төсвөөр хийж дуусгах үүрэг чиглэл өгсөн.
Ч.Рэгзмаа: Дугуйн зам 1.5 км тутамд амрах талбай, гэрэлтүүлэгтэй байхаар зураг төсөл хийгдсэн |
2024-12-04 10:15:43
2024-12-04 10:13:53
2024-12-04 10:13:18
2024-12-04 10:11:40
2024-12-04 10:10:51
2024-12-04 10:01:24
2024-12-04 09:59:57
2024-12-03 10:13:19
2024-12-03 10:12:40
2024-12-03 10:12:04