Баасан, 2024-11-22
С.Хүрэлбаатар: Япон Улсын зүүн хойд Ази дахь гол түнш нь Монгол гэдгийг илэрхийлэх айлчлал

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болсон. Уг айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги нарын ганцаарчилсан уулзалтаар хоёр улсын нийгэм эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээр болох юм.
 
Уг айлчлалын хүлээгдэж буй үр дүнгийн талаар Япон Улсад 2 ч удаа Монгол Улсыг төлөөлж Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажилласан, мөн Гадаад харилцааны яамны Азийн газрын даргаар олон жил ажилласан ахмад дипломатч С.Хүрэлбаатараас тодрууллаа.
 
-Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү-гийн удахгүй Монгол Улсад хийх гэж буй айлчлалын ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
 
-Өнгөрсөн онд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно манай улсад айлчилсан. Т.Мотэги сайд КОВИД 19 цар тахал намжаагүй, хөл хорио тавигдаагүй байгаа хүнд үед Монгол Улсыг зориуд зорин ирж байгаад баяртай байна. Энэ нь Япон Улсын гадаад бодлого дах Монгол Улсад өгч байгаа ач холбогдол нэмэгдэж байгаагийн илрэл юм. Ерөнхий сайд асан Ш.Абэ Монгол Улс нь Зүүн Хойд Ази дахь Японы стратегийн чухал түнш гэж мэдэгдэж ирсэн шүү дээ. Энэ бодлого үргэлжилж, гүнзгийрч, бүс нутагт бие биеэ орлуулшгүй чухал түнш болж байна. Хоёр тал улс төрийн яриа хэлцлийг өндөр дээд хэмжээнд тогтмол явуулж байгаа нь Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй. Энэ нь Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлого буюу тэнцвэр барих бодлого хэрэгжихэд тустай юм.

С.Хүрэлбаатар: Япон Улсын зүүн хойд Ази дахь гол түнш нь Монгол гэдгийг илэрхийлэх айлчлал
2020-10-08 12:31:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ