Бямба, 2024-05-18
Үхэлд хүргэдэг тахал төв Азийн өндөрлөгөөс эхэлсэн

CNN сувгаар Хятадад тахалын 2 тохиолдол өчигдөр илэрсэн гэсэн мэдээ явж байна. Тэр хоёр нь Шилийн Гол аймгийн нэг гэр бүлийн 2 Монгол байна. Энд нэг зүйлийг бид ойлгох ёстой.

 
Энэ тахал гэдэг онцгой халдварт, үхэлд хүргэдэг өвчин анх төв Азийн өндөрлөгөөс танигдсан гэдэг. Хуурай талын мэрэгчид, ялангуяа тарваганд байдаг бүүрэг гэх шимэгч хорхойнд агуулагддаг нэгэн зүйл нян энэ өвчний гол үүсгүүр нь болдог. 13-р зуунд Монгол цэргийн довтолгоонд газар тариалангаа алдсанаас эдийн засаг нь тогтворгүй байсан үед Хятадад 1330 онд тахал дэгдэж, 25 сая хүн цаашаа харсан байдаг.
 
Удалгүй Монгол цэргүүд болон Торгоны зам дагаж энэ тахал 1343 онд Алтан Ордны улсын Крымын хойгт хүрсэнээр өнөөгийн хүн төрөлхтөний дунд явагдсан "Хар Тахал" гэж нэрлэгддэг, тухайн үеийн Европын хүн амын талыг (200 орчим сая) авч одсон гамшигт үзэгдэл болсон. Хэрээн хошуу бүхий баг өмссөн эмч нар, тэрэг тэргээр дүүрэн цогцос бүхий кинонууд бол энэ Хар Тахалын үеийг үзүүлж байгаа юм. 
 
Дэлхийн хүн амын тоо буцаж тахалын өмнөх хэмжээндээ хүрэхэд 200 жил зарцуулсан гэдэг тоо ч бий. Яваандаа дархлаа сайтайдаа амьд үлдсэн Европчууд Америк тивийг нээснээр, тахалын нянг Маяа, Азтек, Инкачуудын эзэнт гүрнүүдэд халдварлуулсанаар эдгээр иргэншилүүд устах гол шалтгаан болсон ч гэдэг. Ямар ч байсан төв Азиас эхлэлтэй энэ тахал хүн төрөлхтөнг 200 жил самарсан.
 
Манайх тарваган тахалын олон голомттой ч иргэд энэ өвчинг ямар гамшигтайг нь ойлгодоггүй болтой, өнгөрсөн хавар манай 2 иргэн тарваганы элэг түүхийгээр нь идээд, нас барцгаасан байдаг. Тэгтэл, Замын Үүдээс Шилийн Богд хүртэлх хил дагуу оршдог Шилийн Гол аймгийн Сөнөд Зүүн хошууны 2 нөхөр тахалаар Бээжингийн халдварын төв эмнэлэгт хүргэгдэн ирээд байгаа юм байна. 
 
Тэхээр, энэ тахалын үүсгэгч нь Монголчууд гэдэгтээ биш, энэ бүс нутгийн экосистем болон энэ нутагт суурьшсан иргэншилийн уламжлал ахуйтай холбоотой үүсчих гээд байдаг аюул тул тарваганы мах гэдэг ойлголтыг маш болгоомжтой хэрэглэх ёстой гэдгийг үүгээр сануулья.
 

Үхэлд хүргэдэг тахал төв Азийн өндөрлөгөөс эхэлсэн
2020-04-01 12:44:26
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0