Бямба, 2024-05-04
Ц.Тулга: Нийслэлд 2022-2023 онд барилгын 1483 зөвшөөрөл олгогдсон

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Натурын гүүрний хажууд баригдаж байгаа барилгын үйл ажиллагааг зогсоосон шалтгааны талаар танилцууллаа.

Нийслэлийн Ерөнхий архитектор, Хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Ц.Тулга:

СБД-ын 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн н.Энхтуяа нарын гурван хүний өмчлөл бүхий 1600м2 талбайд барилга барих хүсэлт ирсэн. Энэхүү газрын 50 хувьд барилга баригдахаар зөвшөөрлийн бичиг олгогдсон байсан. Долоодугаар сард болсон үерийн үед тухайн байршилд суурийн нүх ухсан байдалтай байсан ба холбогдох байгууллага аюулгүй байдлаа хангах шаардлагыг хүргүүлсэн. Түүний дараа наймдугаар сарын 3-нд замд цууралт үүссэн мэдээллийн дагуу шаардах хуудас өгч барилгын ажлыг зогсоосон. Нийслэлийн  Хот байгуулалтын хөгжлийн газраас сонсох ажиллагааны албан бичиг хүргүүлсэн ба 21-нийг хүртэл хариу хүлээнэ. Нийслэлд 2022-2023 онд иргэн, хуулийн этгээдэд  барилгын 1483 зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон ба тэдгээрээс нийслэлд 372 байршилд 751 барилгын үйл ажиллагаа нь үргэлжилж байна. Хэрэв норм, стандартаа мөрдөхгүй бол үер усны аюулаас үүдэн хөрс нурах аюултай байгаа тул иргэн, ААН-үүд дүрэм журмаа барьж ажиллах шаардлагатай байна.

Хотын стандарт хяналтын газрын дарга С.Төмөрдулам:
- Зам цууралт үүссэн байсан тул бид шаардлага хүргүүлж, эргийн бэхэлгээг сайн хийж, орчны аюулгүй байдлыг хангахыг сануулсан. Барилгын ажил нэлээн эх зам руугаа орсон байсан. Барилга замын гол гудамжнаас 50м зайтай байх ёстой ч, эрэг нурах эрсдэлтэй, бэхэлгээ дутуу хийгдсэн нөхцөл байдалтай байсан. Өнөөдөр 14:00 цагт эргийн бэхэлгээг сайн хийснийгээ тус ААН бидэнд танилцуулах ёстой.

Бид Нийслэлийн засаг даргад хүсэлт хүргүүлсэн ба барилгын ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Гурван айлын газар талбай олгогдсон ч энд яг ямар барилга барих, зогсоол барих гэж байгаа эсэхийг нягтална.

Нийслэл помпгүй, аж ахуй нэгжээс помп /ус сорох төхөөрөмж/ авч ажиллаж байна гэдэг мэдээлэл олон нийтийн хэрэгслээр түгсэн. Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
- Тухайн барилгын үйл ажиллагаанд ашиглаж байгаа помпыг ашиглах боломжтой юм байна гэдгийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга танилцуулсан ба үүний дагуу асуухад түрээсэлж байгаа тул өгөх боломжгүй гэсэн. Бичлэгийг тасдаад олон нийтэд хүрээд байгаа учраас олон нийтийг төөрөгдүүлсэн байх магадлалтай. Үүнд ямар нэгэн маргаан, хувийн ашиг сонирхлоор хандсан зүйл байхгүй.


Ц.Тулга: Нийслэлд 2022-2023 онд барилгын 1483 зөвшөөрөл олгогдсон
2023-08-14 12:35:03
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ