Нийслэл БНСУ-ын “Dasan call center 120” төвтэй хамтран ажиллахаар болжээ. Тус төв нь БНСУ-ын Сөүл хотын төрийн үйлчилгээ, өргөдөл гомдол шийдвэрлэлт, лавлагаа мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг байна.
Улаанбаатар хотын хувьд төрийн үйлчилгээ, өргөдөл гомдол шийдвэрлэлт, лавлагаа мэдээллийг 1800-1200 утсаар хүлээн авдаг.
Цаашид Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв/НҮНТ/ийн үйл ажиллагааг оператор тогтолцоонд шилжүүлж, хөгжлийн шинэ шатанд гаргах хэрэгцээ шаардлагатай тулгарч буй. Энэ хүрээнд бид цаашид “Dasan call center 120” төвтэй туршлага болон технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх боломжийг судалж, мөн НҮНТ-д ажиллаж буй албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг хүрээнд хамтран ажиллах саналыг НЗДТГ-аас тавьжээ.
“Dasan call center 120” төвийн ерөнхий захирал И И Жэ “Өдгөө бид иргэдээс ирж буй гомдол, саналыг 10 мянга гаруй бүлэгт хуваан, мэдээллийн сан бий болгосон.
Иргэдээс ирж буй дуудлагыг 100 хувь хүлээн авч чадахгүй байгаатай холбогдуулан хиймэл оюун ухаанд суурилсан автомат хариулагчийг нэвтрүүлэхэд төвлөрөн ажиллаж байна. Энэ хүрээнд танай байгууллагатай хамтран ажиллахад таатай байх болно.
Тухайлбал гомдол, санал илэрхийлж буй зарим харилцахад хэцүү иргэдтэй хэрхэн харилцах талаарх гарын авлагыг боловсруулан бэлдсэн бөгөөд мэдээллийн сан бий болгох тал дээр хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийлжээ.
| Улаанбаатарт БНСУ-ын “Dasan call center 120” төвийн хиймэл оюун ухаанд суурилсан технологийг нэвтрүүлнэ |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54