Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн дуурь болон симфони хөгжмийн холбооноос зохион байгуулсан найм дахь удаагийн "International opera awards (The Lyric’s Oscars) арга хэмжээний "Шилдэг баритон” шагналын эзнээр тодорчээ. Италид төвтэй “Oscarlirica” олон улсын дуурийн холбооны албан ёсны цахим хуудаст энэ тухай мэдээлжээ.
Э.Амартүвшин "Шилдэг баритон” шагналын эзнээр хоёр дахь удаагаа тодорчээ
Түүний хувьд энэхүү шагналын эзнээр хоёр дахь удаагаа тодорч буй бөгөөд уг шагналыг 2021 онд анх хүртэж байсан юм.
Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон, ардын жүжигчин Э.Амартүвшин 2024 оны гуравдугаар сард эх орондоо ирж, УДБЭТ-ын тайзнаас Монголын үзэгчдэдээ дуу хоолойгоо өргөнө.
Э.Амартүвшин "Шилдэг баритон” шагналын эзэн боллоо |
|