Хиймэл оюун ашиглан зар сурталчилгаа бүтээдэг БНСУ-ын “Wider Planet” компани “Squid Game” киноны гол дүрийн жүжигчин И Жон Жэ гол хувьцаа эзэмшигч нь болно хэмээн мэдээлсний дараа тус компанийн хувьцааны ханш хоёр арилжаа дараалан 69 хувиар өсжээ. Тодруулбал: И Жон Жэ 12 дугаар сарын 20-нд төлбөрөө төлөх нөхцөлтэйгөөр “Wider Planet” компанийн гурван сая ширхэг хувьцааг эзэмших гэж байгааг тус компани баасан гарагт мэдээлжээ.
Харин үүний дараа тус компанийн хувьцааны ханш хоёр арилжаа дараалан өдрийн арилжааны дээд хязгаар болох 30 хувийг давж өссөн байна. Мөн дээрх мэдээллийн дараа БНСУ-ын өөр нэгэн алдарт жүжигчин Жун Вү Сүн компанийн шинэ хувьцаа эзэмшигчдийн нэг болжээ.
Жүжигчин И Жон Жэгийн танилын хүрээлэл, ялангуяа БНСУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтойд тооцогдож буй одоогийн Хууль зүйн сайдтай ойрын холбоотой гэдэг нь өөр бусад компаниудын хувьцааны ханш огцом өсөхөд ч нөлөөлөөд байна. Тус улсын жижиглэн худалдааны "сэргэлэн" борлуулагчдад энтертайнмент салбар хэдийнээс арилжаа наймааны шинэ санааны эх булаг байсаар ирсэн аж. “Squid Game” кино 2021 онд “Netflix”-ийн жагсаалтыг тэргүүлсний дараа тэрхүү уран бүтээлтэй холбоотой компаниудын хувьцааны ханш мөн л өсөж байжээ.
Зах зээлийн үнэлгээ нь 33 сая ам.доллароор хэмжигддэг “Wider Planet” компани жижиг зах зээлийг хамардаг “Kosdaq” индексэд бүртгэлтэй байдаг. Тус компани автоматжуулсан дата анализ болон хиймэл оюунд суурилсан маркетингийн үйлчилгээ санал болгодог байна.
“Wider Planet”-аас хувьцаа худалдан авах гэж буй “Wysiwyg Studios” компанийн хувьцааны ханш мөн даваа гарагт дагаад өдрийн дээд хязгаар болох 30 хувь давж өсжээ.
Х.Солонго
| “Squid Game”-ийн жүжигчин хувьцааг нь эзэмших сургаар “Wider Planet”-ийн хувьцааны ханш 69 хувиар өсөв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24