Баасан, 2024-05-03
МУГЖ Д.Отгонжаргал: Монголын ард түмний чихийг баясгасан уран бүтээлийг насан туршдаа хүргэх болно

 Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөрт зориулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа Төрийн ордонд боллоо. Энэ үеэр дуучин Д.Отгонжаргал Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол хүртлээ. 2013 онд Соёлын тэргүүний ажилтан цол хүртэж байсан бол ийнхүү арван жилийн дараа Гавьяат боллоо.
Тэрбээр шагналаа гардаж авсны дараагаар Монголын ард түмэнд баярын сэтгэгдлээсээ хуваалцлаа. 
МУГЖ Д.Отгонжаргал "Өнгөрсөн амралтын өдрөөр шагнал авна гэдгээ мэдсэн. Энэхүү эрхэм шагналыг хүртсэн минь үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Уран бүтээлийг минь сонсдог, дэмжиж урам өгдөг хүмүүс миний үзэгч, сонсогчид байдаг. Тэд нартаа одоо байгаагаасаа илүү чанартай, илүү хөдөлмөрөөр бүтсэн уран бүтээлүүдийг насан туршдаа бэлэг барих нь хамгийн том зорилго юм байна гэж дотроо бодож бодлоо. Өнгөрсөн, одоо, ирээдүйд миний дэргэд байсан хүмүүстээ маш их баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 
МУГЖ Д.Отгонжаргалын ээж Т.Жүгдэр "Миний охин ард түмний өмнө хийсэн хөдөлмөрөө үнэлүүлж эрхэм шагналыг хүртсэнд нь үнэхээр баярлаж байна. Би охиныхоо бүх дуунд хайртай бас дуртай. Шагнал авч байгаа гэдгийг нь сонсоод охиноороо бахархах, ээж хүн болсондоо мөн маш их талархаж хүлээж авсан. Охин минь Монголынхоо ард түмний чихийг үргэлж баясгаж яваарай" хэмээв. 
 
Тэрбээр "Хун галуу", "Хайрлахын жаргал", "Миний ээж тэмээчин", "Өнө мөнх эх орон", "Эх орон танаа" зэрэг олон арван дууг сонсогчдодоо хүргэсэн юм. Анхлан "Титаник" киноны дууг сонсоод дуу хуурт хөтлөгдсөн түүний хувьд өөрийн гэсэн өнгө аястай уран бүтээлч билээ.

МУГЖ Д.Отгонжаргал: Монголын ард түмний чихийг баясгасан уран бүтээлийг насан туршдаа хүргэх болно
2023-12-28 13:30:14
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 9
  • 7
  • 0
  • 0
  • 0
  • 1
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ