Найруулагч П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино “Сэр сэр салхи” уран сайхны кино нь Хонгконгт 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан “Asian Film Awards 2024” наадамд оролцож, Монгол Улсаас анх удаа “Best new director”, “Best new comer” төрөлд тус тус нэр дэвшиж, “Best New Comer” номинацийн ялагчаар гол дүрийн жүжигчин Б.Тэргэл шалгарлаа. Мөн Япон Улсын 19 дэх удаагийн Осакагийн Азийн Олон Улсын наадмын шилдэг киноны тэргүүн шагнал буюу "Grand prix" шагналыг тус тус хүртсэн. “Сэр сэр салхи” уран сайхны кино нь 2023 онд 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын “Оризонти” хэсэгт шалгарч, шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг гол дүр Б.Тэргэл “Алтан арслан”-гийн эзэн болж байсан бол мөн энэхүү амжилтаа дахин бататгалаа.

Үүгээр ч зогсохгүй БНХАУ-ын 7 дахь удаагийн "Pingyao" олон улсын кино наадмын “Шилдэг Найруулагч” шагнал, 96 дахь удаагийн Академи Авардс-д Монгол Улсаа төлөөлөн оролцох киногоор нэрлэгдсэн "Сэр сэр салхи" уран сайхны кино Венецийн кино наадамд нээлтээ хийснээс хойш одоогоор дэлхийн 12 орны 15 гаруй кино фестивальд амжилттай оролцож, орон орны үзэгчдэд киногоо толилуулаад байна.
Тус киног Монголын “Гуру Медиа” ХХК, Францын Аврора Филмз, Португалын Uma Pedra nо Sapata, Голландын Volya Films, Германы 27 Films, Монголын Мобинетийн VOO компани, Монгол, Франц, Португал улсын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн тэтгэлэг, Берлин, Локарно, Доха, Роттердам ба Торино зэрэг олон улсын кино наадмын дэргэдэх сан, Францын АРТЕ ТВ-ийн суваг, олон улсын байгууллагын хамтын ажиллагааны дүнд бий болсон бөгөөд Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийн Кино урлагийг дэмжих сангаас тодорхой хэсэгт санхүүгийн дэмжлэг тус тус үзүүлснээр бүтээгдсэн.
Эх сурвалж: Соёлын яам
| Жүжигчин Б.Тэргэл “Asian film awards 2024” наадамд “Best new comer” номинацийн ялагчаар шалгарлаа |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54