Бүгд Найрамдах Казахстан улсын шилдэг реппер, артист Jah Khalib бүрэн хэмжээний тоглолтоо 2024 оны 08 дугаар сарын 17-нд Монгол Улсад хийх гэж байна. Тэрээр Медина, Созвездие ангела, Лейла зэрэг дуугаараа монголчуудын танил болсон билээ.
Энэ удаад тэрбээр өөрийн амьд хөгжмийн баг, гэрэлтүүлэг, хөгжим, лед инженерийн багийнхантайгаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж, сонсогч фенүүддээ хэзээ ч мартагдашгүй нэгэн гайхалтай үдшийг бэлэглэнэ.
Тоглолт “Shoppy park”-д болох бөгөөд тоглолтод зориулан бүрэн хэмжээний бүтээн байгуулалтыг ерөнхий зохион байгуулагч “DD Entertainment” компани, хамтран зохион байгуулагч BlinkSoft”, “CGI Originals” болон “Enter Media Agency” гүйцэтгэж байна. Тодруулбал, 10,000 м2 талбайг зүлэгжүүлэх, 2 ширхэг супер VIP бүтээн байгуулалтыг Mega stage-ийн хамт хийхээр төлөвлөжээ.
2024 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 10.00 цагт “Shoppy park” үүдээ нээх бөгөөд бүтэн өдрийн турш, оройн 18.00 цаг хүртэл энгийн болон VIP талбай тус бүрд тусгайлан зориулсан үйл ажиллагаанууд явагдана. Энэхүү үйл ажиллагаа болон тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг “DD Entertainment” фейсбүүк хуудаснаас авах боломжтой. Тоглолтын тасалбарын хувьд Early bird дууссан бөгөөд Late bird тасалбар 109,900 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин VIP тасалбарын хувьд 2,000,000 төгрөгийн үнэтэй. Тасалбарыг shoppy-с худалдан авах боломжтой.
| Jah Khalib бүрэн хэмжээний тоглолтоо Монголд хийнэ |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54