Энэ сарын 12-15-ны өдрүүдэд Индонези улсын нийслэл Жакарта хотод, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (WIPO)-аас зохион байгуулсан “Дэлхийн Оюуны Өмчийн Ази болон Латин Америкийн орнуудын бага хурал”-д Монголын театрын шилдэг төлөөллүүдийн нэг болох “Тамгагүй төр” буюу “Монгол Хаан” жүжиг Монголын Оюуны Өмчийн газрын урилгаар оролцжээ.
Энэхүү олон улсын чуулганд Ази болон Латин Америкийн 16 орнуудын төлөөллүүд оролцсон бөгөөд кино, театр, хөгжим, тоглоом, ном, вебтүүн зэрэг олон төрлийн бүтээлч салбарын уран бүтээлчид, хууль тогтоогчид, бодлого гаргагчид цуглан, оюуны өмчийг хэрхэн зөв зохистой ашиглаж, бүтээлч санааг эдийн засгийн эргэлтэнд оруулан амжилттай бизнес болгох талаар хэлэлцжээ.
“Монгол Хаан” жүжгийн багийн хувьд оюуны өмчийг зөвхөн уламжлалт тайзны бүтээлээр хязгаарлалгүй, мерчиндайзинг, комик ном, баримтат кино, вебтүүн болон олон төрлийн бүтээлч бүтээгдэхүүн болгон хэрхэн өргөжүүлж буйгаа танилцуулж, жүжигт хэрхэн технологийн дэвшлийг ашиглаж буй талаараа Монгол Улсын Соёлын элч, уг жүжгийн продюсер, жүжигчин, мисс А.Баярцэцэг өөрсдийн туршлагыг хуваалцсан байна. Хурлын үеэр “Монгол хаан” жүжгийн туршлага нь зөвхөн Монголын тайзнаа бус, дэлхийн тавцанд ч амжилттай тавигдаж, оюуны өмчийг бүтээлч байдлаар ашиглаж буй үлгэр жишээ кейс хэмээн үнэлэгдэв.
Өдгөө Лондон болон Сингапур зэрэг дэлхийн алдарт тайзнуудад амжилттай тоглогдож, 200,000 гаруй үзэгчдийн хүртээл болоод буй уг жүжиг нь Монголын соёлын өвийг орчин үеийн бүтээлч үйлдвэрлэлийн жишиг бүтээл болгон дэлхий дахинд түгээж буй төдийгүй, оюуны өмчийг зөв зохистой ашиглан тогтвортой хөгжлийн загвар болгож чадаж байгаагаараа онцлог юм.
“Монгол хаан” жүжгийн баг 10 дугаар сарын 10-26-ны өдрүүдэд Япон улсын Токио болон Нагоя хотуудад аялан тоглолтоо хийх бөгөөд энэ нь Монголын соёл, уран бүтээлийг Япон улсын үзэгчдэд хүргэж, хоёр орны соёлын харилцааг бэхжүүлэх чухал үйл явдал болох нь гарцаагүй.
| “Монгол хаан” жүжиг Дэлхийн Оюуны Өмчийн бага хуралд өөрсдийн туршлагыг хуваалцлаа |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02