Ням, 2024-05-19
Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно

  “Монголын бүжгийн спортын холбоо” ТББ-аас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран "Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн"-ийг 2020 оны аравдугаар сарын 08-ны өдөр “Буянт Ухаа спорт ордон”-д зохион байгуулна.
 
Бүжгийн спортын клубууд болон хамтлагууд, бүжигчдийн хүсэн хүлээн байж оролцдог тус тэмцээн 8 насны ангиллаар зохион байгуулагдах ба тамирчин хөгжүүлэх, зэрэглэлийн, формейшн тэмцээнд бүжгийн спортын тамирчид Улаанбаатар хотын аваргын төлөө өрсөлдөнө. Үүнд:
 
- Хүүхэд нас-0
 
- Хүүхэд нас-1
 
- Хүүхэд нас-2
 
- Өсвөр нас-1
 
- Өсвөр нас-2
 
- Залуучууд
 
- Насанд хүрэгчид
 
- Сениор
 
 "Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн"-д нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй бүжгийн спортын клубууд болон хамтлагууд, бүжигчид оролцоно.
 

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно
2020-10-05 11:15:31
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0