Улсын драмын эрдмийн театр уран бүтээлийн намар цагийн нээлт “Анна Каренина” сонгодог жүжгийг аравдугаар сарын 3-наас 31-нийг дуустал амжилттай тоглож өндөрлөлөө. Найруулагч Н.Наранбаатарын бүтээл “Анна Каренина” жүжгийг энэ хугацаанд урлаг, утга зохиол сонирхогч 16 мянган үзэгч театрыг зорин ирж үзжээ.
Улсын драмын эрдмийн театрынхан дараагийн уран бүтээлдээ орсон бөгөөд ямар бүтээлээр бэлэг барихаа одоогоор хараахан зарлаагүй байна.