Single ladies киноны Сарангуагийн дүрээр олонд ихээхэн танигдсан жүжигчин бүсгүй бол А.Туяа. Урлагийн тогоон дахь халуухан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг түүнийг жүжигчний ур чадвар ч сайтай гэлцдэг. Цар тахал намжсанаас хойш уран бүтээлийн олз омог багатай байгаа А.Туяаг сэтгэл гутралд орж, ганцаардсан хүмүүсийн дуудлагаар хов базаж явна гэсэн яриа олон нийтийн дунд гараад байсан юм. Харин энэхүү яриа нь түүний шинэхэн уран бүтээлтэй холбоотой гэнэ шүү. Жүжигчин бүсгүй Оранж энтертайнментын шинэхэн уран бүтээл болох “Дуудлагын хов базагч” хэмээх сонирхолтой нэртэй нэгэн инээдмийн кинонд гол дүр бүтээжээ.

Сэтгэл гутралд орон, ганцаардсан бүсгүй Эма санамсаргүй тохиолдлоор “Дуудлагын хов базагч” Гантигийг дуудсанаар үйл явдал эхлэх энэхүү киноны гол дүрд жүжигчин А.Туяагаас гадна, Ч.Очгэрэл, Р.Отгонбаяр нар тоглосон бол кино зохиолыг МУСТА жүжигчин Б.Баатархүү бичиж найруулагчаар Содура, +17, Нийслэл Хүүхэн зэрэг киноны найруулагч Б.Жаргалсайхан ажиллажээ.
Хүн бүрд тулгардаг сэтгэл гутрал, ганцаардлыг хоёр бүсгүй хэрхэн туулж, бусдад хэрхэн нөлөөлөхийг та “Дуудлагын хов базагч” инээдмийн киноноос хүлээн авч үзээрэй.
“Дуудлагын хов базагч” инээдмийн киног бүх IPTV болон SkyGO, DDish, VOО-гийн кино сангаас хүлээн авч үзээрэй.
| Жүжигчин А.Туяа дуудлагаар хов базаж явна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24