Засгийн газрын /2022.07.27/ хуралдаанд Соёлын сайд Ч.Номин “Олон улсын уралдаанд онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох” тогтоолын төслийг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар батлуулжээ.
2022 оны тавдугаар сарын 04-07-ны өдрүүдэд Чех Улсад зохион байгуулагдсан Я.Косианы нэрэмжит залуу хийлчдийн олон улсын 64 дэх уралдаанд оролцож:
1-р байранд орсон Монгол Улсын Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч А.Хулан,
3-р байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Н.Гүнзээ, Б.Насанжаргал нарт мөнгөн шагнал олгохоор тогтов.
Сурагч А.Хулан энэ жил анх удаа хийлийн төрөлд Монгол Улсаас оролцон тэргүүн байр эзэлжээ. Энэ удаагийн 64 дэх уралдаанд Монгол Улсаас таван сурагч оролцсоноос гурав нь байр эзэлж, хоёр хүүхэд шагналт буюу дөрөвдүгээр байранд оржээ.
Ярослав Косианы нэрэмжит өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаан нь 1958 оноос хойш зохион байгуулагдаж байна. Я.Косиан нь Чехийн алдарт хийлч, хөгжмийн зохиолч, багш бөгөөд түүнийг нас барсны дараагаас төрөлх Усти хот нь түүний нэрэмжит тэмцээн зохион байгуулж эхэлсэн нь 64 дэх жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй аж. 

| Хийлчдийн олон улсын тэмцээнээс байр эзэлсэн сурагчдад мөнгөн шагнал олгоно |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24