“Степпа арена” мөсөн ордонд ОХУ-ын уран гулгалтын нэртэй тамирчдын үзүүлэх тоглолтыг ирэх 2023 оны хоёрдугаар сарын эхээр зохион байгуулна. Үзүүлэх тоглолтод ОХУ-ын талаас олимпын аварга Алина Загитова нарын 15 орчим тамирчин ирэх төлөвтэй байна.
Энэхүү үзүүлэх тоглолтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд ОХУ-ын Уран гулгалтын холбооны гүйцэтгэх захирал Коган Александр Ильич, Удирдах зөвлөлийн гишүүн Свиридов Сергей Васильевич нар манай улсад айлчилж байгаа юм.
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өнөөдөр ОХУ-ын Уран гулгалтын холбооны гүйцэтгэх захирал Коган Александр Ильич, Удирдах зөвлөлийн гишүүн Свиридов Сергей Васильевич нарыг Спортын төв ордонд хүлээн авч уулзав.
Уран гулгалтын үзүүлэх тоглолтыг зохион байгуулах нь хүүхэд, залуус руугаа чиглэсэн сайн сайнааны ажил гэж ойлгож болно. Хамгийн гол нь үзэгчдэд үзүүштэй байх нь чухал. Иймээс зохион байгуулалтыг хэрхэн хийх талаар хамтарсан ажлын хэсгийг байгуулах, тоглолтын үзэл баримтлалыг хэлэлцэн батлах нь чухал болохыг талууд онцлон тэмдэглэв.
Талууд дараагийн хамтарсан уулзалтаа ОХУ-ын Красноярск хотноо энэ оны 12 дугаар сарын 22-25-нд болох Бүх Оросын уран гулгалтын АШТ-ий үеэр хийхээр болж, бүхий л нарийвчласан төлөвлөгөө, хариуцах ажлаа ярихаар болж, Монголын төлөөлөгчдийг энэхүү арга хэмжээнд урилаа.
ОХУ-ын Уран гулгалтын холбооны удирдлагууд айлчлалын хүрээнд уран гулгалтын үзүүлэх тоглолт зохион байгуулах “Степпа арена” мөсөн ордонтой танилцжээ. ОХУ-ын Уран гулгалтын холбооны гүйцэтгэх захирал Коган Александр Ильич дүгнэхдээ “Степпа арена" ордон бол уран гулгалтын дэлхийн хэмжээний тэмцээн, бусад арга хэмжээ зохион байгуулах шаардлагыг бүрэн хангасан байна гэж хэллээ.
| ОХУ-ын уран гулгалтын тамирчдын үзүүлэх тоглолт ирэх онд Монголд болно |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02