Дуучин Ану буюу Ч.Уранхолбоод орчимд буу тулгаж, дээрэмдэхийг завдсан хэрэг өнгөрсөн Пүрэв гарагт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тухайн хэргийг Зэвсэгт хүчний ... ангийн арын албаны дарга, ахмад цолтой, галт зэвсэг ашиглах эрхтэй хүн үйлдсэн бөгөөд мөрийтэй тоглоом тоглож алдсан мөнгөө төлүүлэхээр зохион байгуулсан гэдгийг дуучин Ч.Уранхолбоо хэлж буй.
Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад, Зэвсэгт хүчний ... дугаар ангийн алба хаагч, 33 настай этгээд үйлдсэн нь үнэн болохыг баталлаа.
Гэхдээ одоогоор тухайн этгээд нь мөрийтэй тоглосны улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн эсэхийг бүрэн тогтоогоогүй байгаа аж. Дээрх хэргийг одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгаж байгаа юм.
Хэргийн талаар Ч.Уранхолбоо "Мөрийтэй тоглоом тоглож алдсан мөнгөө өдөр бүрийн хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө амьдралаа бүтээж яваа олон хүүхэдтэй эмэгтэйгээр төлүүлэхээр энэ бүхнийг зохион байгуулж дээ. Уг этгээд нь Зэвсэгт хүчний ... ангийн арын албаны дарга, ахмад цолтой, галт зэвсэг ашиглах эрхтэй хүн байх юм.
Үнэхээр өөрөө самбаачилж, богино хугацаанд зугтаагүй бол юу болох байсан бол. Нүдний өмнүүр хүүхдүүд минь л эргэлдэж байлаа .
Төрийн албанд ажилладаг хамгийн их ёс зүй илэрхийлэх хүн ингээд галт зэвсэг хаа дуртай газраа буруугаар ашиглаад бусдын амь насыг хохироохоор завдах нь дэндүү харамсалтай байна. Тэр дундаа мөрийтэй тоглоом тоглож, хууль бус зүйл хийж яваа энэ хүмүүсээ хаацайлмааргүй байна.
Иргэд энэ улсад чинь амьд явах баталгаа алга. Энэ зөвхөн нэг хүний эрх ашиг хөндөгдөж байгаа асуудал биш. Тиймээс ямар нэгэн байгууллагын эрх ашиг нэр хүндийг хамгаалж хаацайлалгүйгээр энэ хэргийг үнэн зөвөөр, шударга шийдвэрлэж өгөхийг хүсэж байна" хэмээн өөрийн цахим хуудастаа бичсэн юм.
| Дуучин Ч.Уранхолбоог дээрэмдэхийг завдсан этгээд буу эзэмших эрхтэй, Зэвсэгт хүчний алба хаагч байсан нь тогтоогджээ |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02