Нийслэлийн Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд энэ сарын 18-20-ны өдрүүдэд “Нүүдэлчин” дэлхийн Соёлын Фестиваль болно.
Тус арга хэмжээний хүрээнд 21 аймаг, нийслэлийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдааг болно. Мөн уламжлалт гар урлал, олон үндэстний идээ, ундааны худалдаа, (Солонгос, Хятад, Киргиз, Узбек, Энэтхэг, Франц, Турк, Орос, Гүрж) нутаг нутгийн онцлог шингэсэн бренд бүтээгдэхүүнээс худалдан авах боломжтой юм.
Түүнчлэн “Айраг” өртөөгөөр зочлон Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн өвлөн уламжлагчдын айраг исгэх зан үйл, үзүүлбэр, айргийн амталгаат худалдаа, дэмбээдэх, хуруудах бэсрэг уралдаан, хөхүүрийн айраг шалгаруулах бэсрэг тэмцээнд оролцох, үзэж сонирхож болно. Их насны морьдын уралдаан зэрэг өөр олон сонирхолтой арга хэмжээг төлөвлөжээ.
Фестиваль болох өдрүүдэд Сүхбаатарын талбайгаас Тайж хайрхан хүртэл нийтийн тээвэр үйлчлэх бөгөөд энэ сарын 18,19,20-ны өдрүүдэд өглөөний 07.30 цагаас оройн 21.30 минут хүртэл, /автобус хоорондын хүлээх цаг 25-30 мин/ зорчих юм байна. Тасалбарын үнэ 800 төгрөг.
Эх сурвалж: Соёлын яам
| Ирэх амралтын өдрөөр автобусанд 800 төгрөг төлж зорчоод “Нүүдэлчин” фестивальд очих боломжтой |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24