Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид “Асаж буй толгод” хүүхдийн жүжгийг Улаанбаатар хотод ирж тоглохоор төлөвлөжээ. Тоглолт ирэх есдүгээр сарын 13-ны өдөр 11:00, 15:00 цагт "The Corporate Event Hall" танхимд болно.
“Асаж буй толгод” нь Монголын говиос олдсон 12 үлэг гүрвэлийн тухай өгүүлэх танин мэдэхүйн жүжиг аж. Жүжгийг хүүхэд багачуудад зориулан багт хэлбэрээр бүтээжээ.
Энэхүү бүтээл нь Монголын анхны 3D багт жүжиг гэдгээрээ онцлог бөгөөд кварц гэрэл, гурван талт дэлгэц ашиглан жүжгийн бүх дүрийг багт хэлбэрээр шийдсэн байна. Жүжгийн дүр бүхий багийг бодит үлэг гүрвэлээс 5 дахин жижгэрүүлсэн хэлбэрээр бүтээсэн төдийгүй хамгийн том нь дөрвөн метр өндөр, зургаан метрийн урттай аж.
Монгол оронд амьдарч байсан үлэг гүрвэлийн амьдралын тухай өгүүлэх уг жүжгээр дамжуулан хүүхэд багачуудад гэр бүлийн үнэ цэнэ, найз нөхдийн итгэлцэл, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахын ач холбогдлыг танин мэдүүлэхийг зорьжээ. Тасалбарыг ticket.mn сайтаар захиалан авах боломжтой. Насны хязгаар +6.
Ташрамд сонирхуулахад, дэлхий дээр нийт 400 орчим төрлийн үлэг гүрвэл олдсоны 20 орчим хувь нь Монголын говиос олджээ.
| Монголын говиос олдсон үлэг гүрвэлүүдийн тухай хүүхдийн жүжгийг Улаанбаатарт тоглоно |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24