Монголын соёлын биет өвийг хадгалж хамгаалах талаарх эрдэм шинжилгээний хурал анх удаа болов. Хуралд түүхчид болон тус салбарын албаны хүмүүс оролцон, соёлын өвийг хамгаалахад дутагдаж буй асуудлууд, цаашид ямар бодлого баримталж хөгжүүлэх талаар ярилцлаа.
Японы Соёлын өвийн гамшиг, эрсдэлийн менежментийн төвийн дарга, Соёлын яамны харьяа “Нарагийн соёлын өвийн үндэсний судалгааны хүрээлэнгийн зөвлөх Коүзүма Ёүсэй “Монгол маш олон жилийн соёлын үнэт өвийн түүхтэй улс. Одоогоор соёлын үнэт өвийг хамгаалахад хамгийн тулгамдсан асуудал нь боловсон хүчин. Үүнийг шийдвэрлэхэд урт хугацааны, 10-20 жилийн бодлого боловсруулах хэрэгтэй. Дээрээс нь энэ салбар руу орж ирэх хүмүүст ажиллах нөхцөлийг сайтар бүрдүүлэх хэрэгтэй. Монгол, Япон Улс хоёул соёлын өвөө дээдэлж хамгаалдаг. Япон эрт дээр үеэсээ соёлын үнэт өвөө хамгаалах талаар олон оролдлого хийсэн учир туршлагын хувьд илүү боловсронгуй болсон. Монголын хувьд энэ салбарыг илүү сурталчилж, урт хугацааны бодлогоор хөгжүүлж чадвал соёлын өвөө хадгалж үлдэж чадна” гэв.
Соёлын өвийг Соёлын өвийн үндэсний төв, Хархорин музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Үндэсний музей, Улаанбаатар их сургууль, мөн ШУТИС зэрэг газруудад сэргээн засварлаж байна.
Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын холбооны тэргүүн О.Ангарагсүрэн “Соёлын өв сэргээн засварлахыг илүү мэргэжлийн түвшин рүү чиглүүлэх ёстой юм. Соёлын өвийг засварлахад тулгамддаг хэд хэдэн асуудал бий. Эхнийх нь боловсон хүчин тул соёлын өвийг сэргээн засварлагч бэлдэх шаардлагатай.
Дараагийн асуудал нь лаборатори, тоног төхөөрөмж хэрэгтэй. Соёлын өвийг анх байсан төрхөөр хадгалж хамгаалах нь соёлын өвийн гол онцлог. Түүнийг хойч үедээ үлдээх нь соёлын өвийн үндсэн чанар юм. Сэргээн засварлах нэрийдлээр өөрчилж, гоё болгох гэдэг нь хамгаалах биш юм. Өөрчлөгдсөн соёлын өв үнэ цэнээ алддаг. Үүнийг мэргэжилтэн судлаачид маань анхаараасай гэж хүсэж байна гэв.
Б.Отгонбаатар
| Соёлын биет өвийг хадгалж хамгаалахад хүний нөөц дутагдаж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24