Ням, 2024-11-24
Венецийн кино наадмын шилдэг хувцаслалтууд

Олны танил хүмүүс жил бүрийн есдүгээр сард болдог Венецийн кино наадамд цуглардаг уламжлалтай.

Гэвч энэ жил жүжигчид, зохиолчдын ажил хаялтаас болоод кино урлагийн хамгийн тансаг улаан хивсний ёслол нам гүмхэн болжээ.

Америкийн Зохиолчдын эвлэл, Дэлгэцийн жүжигчдийн холбоо, Америкийн Телевиз, Радио уран бүтээлчдийн холбоо өндөр цалин, хиймэл оюун ухаантай холбоотой маргаантай байгаа тул жүжигчдэд энэ жил киногоо сурталчлахыг хоригложээ.

Гэсэн хэдий ч тэдний эзгүйд Европын бие даасан кино урлагийн загвар өмсөгч, нөлөөлөгч, дизайнер зэрэг урлагийнхан Венецийн анхаарлын төвд оров. Испанийн загвар өмсөгч Евгения Силвагийн гайхалтай Armani Privé даашинзаас эхлээд Италийн загвар зохион бүтээгч Пиерпаоло Пиччилигийн цагаан хослол зэрэг дэгжин төрхүүд олны анхаарлыг татав.

Венецийн олон улсын кино наадмын "Оризонти" хэсгийн шилдэг эрэгтэй жүжигчнээр найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл шалгарчээ. Олон улсын уралдаант, залуу уран бүтээлчдийг дэмждэг  "Оризонти" хэсэгт 20 гаруй олон улсын уран бүтээлч өрсөлдсөн байна.
Залуу найруулагч П.Лхагвадулам нь “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоороо 2022 оны Венецийн наадмын шилдэг богино хэмжээний “Алтан Арслан” шагналыг хүртсэн анхны Монголын уран бүтээлч болсон билээ.

Энэ жилийн наадмын шилдэг дүр төрхийг доорх зургуудаас үзнэ үү.

Жүжигчин Адам Драйвер "Феррари" киноны улаан хивсэн дээр тансаг хар смокинг өмссөн байна.Жүжигчин Адам Драйвер "Феррари" киноны улаан хивсэн дээр тансаг хар смокинг өмссөн байна.

Жүжигчин, комедиан Жоника Т.Гиббс "Dogman" хэмээх шинэ киноныхоо нээлтэнд Шанелийн давхар хормойтой даашинзаар гоёжээ.Жүжигчин, комедиан Жоника Т.Гиббс "Dogman" хэмээх шинэ киноныхоо нээлтэнд Шанелийн давхар хормойтой даашинзаар гоёжээ.

Унгарын загвар өмсөгч Барбара Палвин "Poor Things" киноны нээлтийн үеэр Giorgio Armani даашинз өмссөн байна.Унгарын загвар өмсөгч Барбара Палвин "Poor Things" киноны нээлтийн үеэр Giorgio Armani даашинз өмссөн байна.

Испанийн загвар өмсөгч Евгения Силва гайхалтай ягаан өнгийн пальто, Armani Privé брэндийн хар өнгийн даашинзтай ирлээ.Испанийн загвар өмсөгч Евгения Силва гайхалтай ягаан өнгийн пальто, Armani Privé брэндийн хар өнгийн даашинзтай ирлээ.

Италийн нөлөөлөгч Флора Далле Вакче Израилийн брэнд Галиа Лахавын гоёмсог цагаан даашинзтай байна.Италийн нөлөөлөгч Флора Далле Вакче Израилийн брэнд Галиа Лахавын гоёмсог цагаан даашинзтай байна.

Данийн жүжигчин Аманда Коллин "Bastarden (The Promised Land)" киноны улаан хивсний ёслол дээрДанийн жүжигчин Аманда Коллин "Bastarden (The Promised Land)" киноны улаан хивсний ёслол дээр

Загвар өмсөгч Мадисин Риан бүхэлдээ цагаан Armani Privé хувцсаар бусдыг гайхшруулжээ.Загвар өмсөгч Мадисин Риан бүхэлдээ цагаан Armani Privé хувцсаар бусдыг гайхшруулжээ.

Валентиногийн салбарын захирал Пьерпаоло Пиччоли хурц цагаан костюмтай байв.Валентиногийн салбарын захирал Пьерпаоло Пиччоли хурц цагаан костюмтай байв.

Германы загвар өмсөгч Тони Гаррн Италийн оёдолчин Альберта Ферреттигийн мөнгөн металл загварыг сонгосон байна.Германы загвар өмсөгч Тони Гаррн Италийн оёдолчин Альберта Ферреттигийн мөнгөн металл загварыг сонгосон байна.

Италийн загварын сэтгүүлч, Япон дахь Vogue сэтгүүлийн ерөнхий редактор асан Анна Делло Руссо цайвар ягаан Armani Privé өмссөн байвИталийн загварын сэтгүүлч, Япон дахь Vogue сэтгүүлийн ерөнхий редактор асан Анна Делло Руссо цайвар ягаан Armani Privé өмссөн байв

Криштиану Роналдугийн найз бүсгүй загвар өмсөгч Жоржина Родригес цагаан бээлийтэй улаан Vetements даашинз, Паскуале Брунигийн гоёл чимэглэлтэй байв.Криштиану Роналдугийн найз бүсгүй загвар өмсөгч Жоржина Родригес цагаан бээлийтэй улаан Vetements даашинз, Паскуале Брунигийн гоёл чимэглэлтэй байв.

Жүжигчин Белла Торн Элвис Преслигийн хуучин эхнэрийн тухай намтар кино болох "Присцилла" киноны нээлтийн үеэр Dior брэндийн даашинзтай.Жүжигчин Белла Торн Элвис Преслигийн хуучин эхнэрийн тухай намтар кино болох "Присцилла" киноны нээлтийн үеэр Dior брэндийн даашинзтай.

"Присцилла" киноны Элвис Преслийн дүрд тоглосон Австралийн жүжигчин Жейкоб Элорди"Присцилла" киноны Элвис Преслийн дүрд тоглосон Австралийн жүжигчин Жейкоб Элорди

Британийн загвар өмсөгч Нилам Гилл "Poor Things" киноны нээлтэнд Armani Privè-г өмссөн байна.Британийн загвар өмсөгч Нилам Гилл "Poor Things" киноны нээлтэнд Armani Privè-г өмссөн байна.

Германы нөлөөлөгч Леони Ханне Туркийн загвар зохион бүтээгч Махбубе Боландын даашинзтайГерманы нөлөөлөгч Леони Ханне Туркийн загвар зохион бүтээгч Махбубе Боландын даашинзтай

Италийн жүжигчин Серена де Феррари "Maestro" киноны нээлтэд зориулж алтан зүрхэн чимэглэлтэй Moschino даашинзыг сонгожээ.Италийн жүжигчин Серена де Феррари "Maestro" киноны нээлтэд зориулж алтан зүрхэн чимэглэлтэй Moschino даашинзыг сонгожээ.

Испанийн жүжигчин, загвар өмсөгч Клара Галле Жоржио Арманигийн хар даашинзыг гоёмсог хар туузаар чимэглэсэн байв.Испанийн жүжигчин, загвар өмсөгч Клара Галле Жоржио Арманигийн хар даашинзыг гоёмсог хар туузаар чимэглэсэн байв.


Венецийн кино наадмын шилдэг хувцаслалтууд
2023-09-12 09:33:54
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0