Мягмар, 2024-05-07
С.Жавхлан: Увсынх ирж болохгүй гэсэн юм байхгүй. Дулаан сэтгэлтэй Монгол хүн бүрд нээлттэй

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхлан “Дулаахан намар” тоглолтынхоо талаар мэдээлэл хийлээ. Тоглолт энэ амралтын өдрөөр буюу есдүгээр сарын 30-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм. 
МУГЖ дуучин С.Жавхлан тоглолтынхоо талаар "Би уран бүтээл хийгээд 23 жилийн нүүрийг үзэж байна. Урлагт арын хаалга байдаггүй учраас хүссэн хүсээгүй би мартагдана. Нэг байр суурин дээрээ зууралдах биш залуу үеэ дэмждэг байх хэрэгтэй. Миний хувьд цаашид монгол түмнийг соён гэгээрүүлэх чиглэлтэй "Хамаг монгол" төслөө үргэлжлүүлэхээр ажиллана. Идэр насны минь сүүлийн тоглолт болох гэж байна. Монгол хүн дээлтэйгээ байхад даарч үзээгүй. Иймд зузаан дээлээ өмсөөд ирээрэй. Увсынх нь ирж болохгүй гэсэн юм байхгүй. Тухайн үеийн асуудал тэр үедээ л үлсэн. Халуун дулаан сэтгэлтэй Монгол хүн бүрд нээлттэй. Хүмүүс "Жавхлангийн тоглолтыг үзэхээр л юм үзсэн юм шиг болдог" гэж ярьдаг энэ нь хийж байгаа зүйлээ сэтгэл гаргаж хийдэгтэй минь мөн тоглолтынхоо хөтөлбөрийг зөв боловсруулдагт байгаа юм" гэв. Тоглолтод бүх үеийн нийтийн дуучдын төлөөллүүд ирж оролцох ба хамтран дуулж байсан МУГЖ Т.Баясгалан дуулах юм байна. Түүнчлэн ахмадууддаа зориулж 2,000 халаагууртай тусгай суудал болон тусгай хэрэгцээт үзэгчдэдээ зориулсан хэсгийг гаргаж байгаа аж.  Цаг агаарын хувьд тухайн өдөр нь 15 градусын дулаан, нартай, үүлгүй өдөр таарч байна. Нийтийн дуучдын найр, намрын наадам гэж хэлж болохоор томоохон тоглолт болох учраас үзэгчдийг дээлтэйгээ ирэхийг уриалж байна хэмээн зохион байгуулагчид онцлон хэллээ.  Мөн 21 аймгийн иргэдийн дунд дуучин С.Жавхлангийн фэйсбүүк хуудас руу дээлтэй зургаа явуулах уралдааныг зарлажээ. Тэр дундаас хамгийн их хандалт авсан зурагтай аймаг руу очиж тоглолт хийх аж.  Түүнчлэн тоглолтыг ирж үзэж чадахгүй хүмүүст зориулж хаалттай фэйсбүүк групп дээр төлбөртэй шууд дамжуулалт хийхээр болсон байна. 

С.Жавхлан: Увсынх ирж болохгүй гэсэн юм байхгүй. Дулаан сэтгэлтэй Монгол хүн бүрд нээлттэй
2023-09-25 16:17:56
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ