“Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь Монголын аялал жуулчлалыг сурталчлах зорилгоор "Монгол Орон Бидний Дуранд" гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр нээжээ.
Энэхүү үзэсгэлэнг “Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг”-тэй хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд Д.Октябрь, Б.Баяр, С.Нацагдорж Г.Ган-Өлзий, Б.Эрдэнэбулган Г.Батсүх зэрэг нийгэмлэгийн 20 гаруй гэрэл зурагчдын жилийн дөрвөн улиралд эх орныхоо өнцөг булан бүрд авсан Монголын өвөрмөц ахуй соёл, говь хангай талын нуугдмал үзэсгэлэнг шингээсэн 37 бүтээл тавигдлаа.
"Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг" нь үүсгэн байгуулагдаад хоёр жил болж байгаа ба Дубай, Австрали, Польш орнуудад үзэсгэлэнгээ гаргасан. Сарын дараа АНУ-д үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэж байгаа аж. Уг нийгэмлэг нь Монголын байгалийн шилдэг гэрэл зургийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Монголын шилдэг гэрэл зурагчдын үзэсгэлэн долоо хоногийн турш үргэлжлэх ба та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
| “Чингис хаан” олон улсын нисэх буудалд "Монгол орон бидний дуранд" үзэсгэлэн нээгдлээ |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02