Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн жил бүр Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Дагвын Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмыг зохион байгуулдаг.
Тэгвэл энэ удаагийн наадмын шагналтнуудын нэгдсэн гала тоглолт аравдугаар сарын 26-ны 13:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа болно.
Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд наадмыг НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Боловсролын газар, Монголын Найрал дууны уран бүтээлчдийн холбоо, Монголын Урлагийн ажилтны холбоо хамтран зохион байгуулж буй юм.
Тус наадмын анхан шатны шалгаруулалтад нийслэлийн найман дүүргийн 75 сургуулийн 5100 гаруй сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 20 сургуулийн 1200 орчим хүүхэд оролцож, шилдгүүд шалгарчээ. Тодруулбал,
Нийслэлийн мянга мянган авьяаслаг хүүхэд, багачуудын дуу хуур цалгисан гала тоглолтод та бүхнийг урьж байна.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
| Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт болно |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24