Мягмар, 2024-05-07
Өнөөдөр төв, баруун аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Ховд, Хөвсгөлийн баруун өмнөд, Увсын зүүн, Завханы хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 12-р сарын 03-ны 20 цагаас 12-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Монгол-Алтайн уулсаар секундэд 18-20 метр хүрч халуун хуурай салхитай, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -19...-24 градус, Алтайн өвөр говиор 0...-5 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -13...-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хэрлэн, Халх, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5...-10 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +2...-3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22...-24 градус, бусад хэсгээр -16...-18 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.


Өнөөдөр төв, баруун аймгуудын нутгаар цасан шуурга шуурна
2023-12-04 09:33:06
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0