Дорноговь аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар цаг үеийн мэдээлэл солилцож сумдад тулгамдаж байгаа зарим нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн цаашид хэрхэн ажиллах талаар чиглэл өгөв.
Тодруулбал, хуралдаанаар,
- Хаваржилт хүндэрсэн сумдад өвс тэжээл өгөх,
- Мал, амьтны халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтыг гуравдугаар сараас эхлэн хийх,
-Бүх суманд шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх орчны халдваргүйтгэл хийлгэхээр ариутгалын бодис, маск хүргүүлэхээр боллоо. Уг халдварт өвчин агаар дуслын замаар тархаж байгаа тул хөдөө малчид ч хэнэггүй байж болохгүй, маск зүүж, гараа ариутгаж өөрийгөө хайртай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй анхаарууллаа.
Мөн аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, “Цагаан сар”-ын баярыг тэмдэглэн өнгөрүүлэхгүй байхтай холбогдуулан 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ны өдрийг дуустал аймаг, сумын гарах, орох замын хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Энэ сарын 21-26-ныг дуустал Дорноговь аймгийн гарах, орох замын хөдөлгөөнийг хязгаарлана |
|