Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн “Ойгон нуурт” өнгөрсөн 11 дүгээр сард живсэн үхрийн сэг зэмийг нуурааас гаргах ажлыг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын иргэдтэй хамтран зохион байгууллаа.
Тодруулбал, Түдэвтэй сумын нутгаар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд болсон цасан шуурганы үеэр “Ойгон нуур”-ын цөс цөмрөн 10 өрхийн 143 үхэр унаж хорогдсон. Үхрийн сэг зэмийг нуураас гаргах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хугацаагаар хойшлуулаад байсан юм.
Тэгвэл энэ сарын 10-16-ны өдрүүдэд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан “Ажлын хэсэг” нуурын 40-85 см мөсийг зүсэж, 97 цооног гарган 104 үхрийн сэг зэмийг 20 автомашин багаж хэрэгслийн тусламжтайгаар гаргаж, цэвэрлэлээ.
Үхрийн сэг зэмийг нуурын захаас 12 км газар зөөвөрлөн 30 м өргөн, 40 мурт 3 м гүн нүх ухаж булж устгасан байна. Тус нуур нь 18 км урт, 8 км өргөн, нийт 61 км2 талбай бүхий 0.2060 км3 ус агуулдаг. Хамгийн гүндээ 8 метр, хөвөөний төвшин 1664.2 м юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Ойгон нуураас үхрийн сэг зэмийг цэвэрлэв |
|