Хот болон орон нутгийн замуудад үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг ОБЕГ-аас анхаарууллаа.
2024.03.27-ны өдрийн 10:50 цагийн байдлаар
-
Улаанбаатар-Хөшигийн хөндий олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замд осол гарч тус чиглэл рүү Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад нээв.
-
Улаанбаатар - Мандалговь, Мандалговь-Даланзадгад, Чойр-Сайншанд, Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замуудад хүчтэй цас, шороон шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
-
Дархан-Сүхбаатар, Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын зорчих хэсэгт тусгай зориулалтын машинаар давс цацаж байна.
Иймд иргэд олон улс, улсын чанартай авто замд хөдөлгөөнд оролцохдоо:
-
Хурдаа тохируулан, хажуу хоорондын зайг зөв барьж явах
-
Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх
-
Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх
-
Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх
-
Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Орон нутгийн замуудад үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул хурдаа тохируулан зорчихыг анхааруулав |
|