Өчигдрийн өгсөн мэдээллийн дагуу Архангай аймагт гарсан гал түймэрт 1000 га талбай шатаж устсан талаар албаныхан мэдээллээ. Үүнд Булган сумын Улиастай, Чулуут сумын Халуун-Ус багийн “Мухар”-тд гарсан түймэрт 20 га талбай, Цахир сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт 7 га талбай зэрэг нийт шатсан талбайн хэмжээ одоогийн байдлаар 1000 га хүрээд байгааг аймгийн Онцгой байдлын албаныхан мэдээлэл өглөө.
Өчигдөр гал түймрийн газар хүч нэмэгдүүлэх зорилготой Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 45-р ангийн албан хаагчид Архангай аймагт очжээ. Мөн аймгийн иргэд ч боломжоороо тусалж, түймрийн ажилд гар бие оролцон тусалж байна. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний 303-р ангийн албан хаагчид нисдэг тэрэгээр хүч нэмэгдүүлэх ажиллагаанд оролцохоор аймгийн гал түймрийн голомтод газардаж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Бусад аймгуудын гал түймрийн нэгдсэн мэдээ хараахан гараагүй байгаа талаар Онцгой байдлын албанаас мэдээллээ.
| Зөвхөн Архангай аймагт гарсан ойн түмэрт 1000 га талбай шатсан байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24