Баасан, 2024-11-22
Малчин залуу эхнэр, хүүхдээ зодож, амийг нь хөнөөхийг завджээ

 
Төв аймгийн Лүн сумын I багийн малчин эхнэр, гурван настай хүүгээ зодож, амь насыг нь хөнөөхөөр заналхийлсэн хэрэг өнгөрсөн шөнө гарчээ. Эл хэргийн тухай нөхөртөө зодуулсан эхнэр, төрсөн аавдаа зэрэмдэглүүлсэн хүү хоёр гэрээсээ зугтаж, өнгөрсөн шөнийн 00:50 цагийн орчимд Лүнгийн чиглэлийн автозам дээр зогсож байхад нь олж,  цагдаагийн байгууллагад хүргэж өгсөн залуус цахим хуудсандаа нийтэлжээ
 
Ergelt.mn сайт энэ хэргийн талаар Төв аймгийн Лүн сумын засаг даргаас тодруулахад “Тус айл хүү, охин хоёртой. Гэр бүл болоод найман жил болж байгаа. Өнгөрсөн хугацаанд тухайн гэр бүлээс Төв аймгийн Лүн сумын Засаг даргын Тамгын газар болон цагдаагийн хэлтэст нэг ч удаа гомдол, санал, дуудлага ирж байгаагүй” гэв.
Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б. Баатархүү эл хэргийн тухайд “Хүчирхийлэлийн гэмт хэргийн хохирогч болсон ээж, хүү хоёрын бие, сэтгэл санаанд ямар хохирол учирсныг тогтоож, дараагийн шатны тусламж үйлчилгээг авахаар эмнэлэгийн байгууллагад үнэлгээ хийлгэхээр явж байна” гэв. 
 
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйн хувьд “Нөхөр үүдэн шүднүүдийг минь хугалж, “Чамайг одоо дуусгана” хэмээн хутга барин араас хөөсөн” гэж мэдүүлсэн байна.

Малчин залуу эхнэр, хүүхдээ зодож, амийг нь хөнөөхийг завджээ
2020-10-02 16:44:32
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0