Баасан, 2024-11-22
Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 километр замын хөдөлгөөнийг нээлээ

Дархан-Улаанбаатар чиглэлийн замын ажил нийт таван багцаас бүрдэж байгаа бөгөөд 204.11 км замын 135.19 км нь хатуу хучилттай /үүнээс 65.03 км нь шинээр баригдсан бол 70.16 км нь хуучин хучилтаар/ 68.92 км-ийг нь цементээр бэхжүүлэн буталсан чулуун суурьтайгаар 2021 оны авто замын барилгын ажил эхлэх хүртэл түр нээлээ.
Хуучин зам нь 6 метрийн өргөнтэй бол одоо тавьж буй зам 9 метрийн өргөнтэй. Далангаас дээших суурь бүтэц нь 80 см зузаантай. Нийт жин нь 44 тонн хүртэл буюу нэг тэнхлэг дээрээ 11 тонн хүртэл жинтэй тээврийн хэрэгсэл  зорчих боломжтой.
Дарханы замаар хоногт 5,800 орчим автомашин зорчдог бол оргил ачааллын үед буюу Цагаан сар, Наадмын үеэр хоногт 12,000 хүртэл тооны тээврийн хэрэгсэл зорчдог байна. 
ЗТХ-ИЙН САЙДЫН ТУШААЛ:

Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 километр замын хөдөлгөөнийг нээлээ
2020-11-06 10:36:14
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0