Даваа, 2024-11-25
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа барилга нуржээ

Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга барих явцад өнөө өглөө нуржээ.
 
Тус барилгын ажлыг Улсын төсвийн 1,228,346,087.0 төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Хэрмээдэй" ХХК гүйцэтгэж байгаа ба ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай байжээ.
 
Тус компани өчигдөр барилгынхаа хоёр давхрын цутгалтыг хийсэн ба өнөө өглөө найман цаг өнгөрөөгөөд уг үйл явдал болсон аж.Болсон үйл явдлын талаар сумын ЗДТГ-аас тодруулахад аймгийн ГХБХБГ, МХА зэрэг холбогдох байгууллагуудаас хяналтын баг дуудсан байгаа гэлээ.
 
www.montsame.mn
 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа барилга нуржээ
2020-11-10 16:46:43
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0